Tuesday, February 24, 2015

Хариугаа хүлээсээр

February 12 · Edited
Хариугаа хүлээсээр

2015-02-12

"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буй Босоо Хөх Монгол ТББ, Ноён уулаа аварцгаая үзлийн доор нэгдсэн нутгийн иргэдийн өлсгөлөн үргэлжилж байна.

Залуусын үйл ажиллагааг дэмжиж байгууллагууд хөнжил гудас хандивласан тохиолдол байхад Сэлэнгэ аймгаас зөгийн бал авчирч өгсөн иргэд ч байна. Өвөрхангай аймгийн малчидын төлөөлөл ирж мөн нэгджээ.

Хажуугаар нь өнгөрөхдөө хандивын хайрцагт нь 500,1000 төгрөгөөр үйл хэргийг нь дэмжиж хандив өргөж байгаа залуус ч байна. Гарын үсгээ зурж, үзэл бодлоо солилцож буй хүмүүс ч байна. Огт харалгүй хурдан шуурхай алхан өнгөрөх нэгэн ч байна.

Сэлэнгэ нутгийн иргэд УИХ-д илгээсэн төлөөлөгчөөсөө яагаад асууж, шаардлага тавихгүй байгаа юм? Буруу зүйлийг нь таслан зогсоох Сэлэнгэчүүдийн дуу хоолой алга гэж шүүмжлэх, санаа хэлэх хүмүүс ч байна.

Монгол улсын өнгөрсөн 25 жилийн түүхэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх л боломжтой болсон ч хэлсэн үг, бодсон бодол цуурай мэт үр дүнгүй, бусад эрх, боломжууд хумигдан, улс орны тусгаар тогтнол алдагдаж байгаа тул үүнд санаа зовож байна гэх иргэд ч иржээ. Учир нь тэд 1989 онд бас л жагсч байсан гэнэ.

Энэ мэт олон олон хүн тэднийг дэмжиж байгаад тэд баярлаж байна.

Бидний гэр Монгол улсынхаа төлөө бурууг зогсоодог, зөвийг дэмждэг зориг зүрхээ бүгдээрээ сэрээцгээе!

МАНАН Монголын ард түмэнд 2 сонголт тулгаж,

January 29 · Edited
МАНАН Монголын ард түмэнд 2 сонголт тулгаж, аль нэгийг нь сонгох 4 өдрийн хугацаа өглөө (2015.01.31-2015.02.03):

1. Монголыг шууд зарах
(жишээлбэл газар нутгаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг хувьчлах)
2. Зээл аваад, өрөндөө Монголыг зарах

Өөр сонголт байхгүй гэнэ.
-----------------------------------
ЖИЧ! Зарим нэг уншигчид дээрх тайлбарыг хэт нэг талын, мушгин гуйвуулсан тайлбар байна гэж шүүмжилжээ. Тэдгээр хүмүүст хариулах нь: Энэ ерөнхий сайд болон түүний хамтран зүтгэгчдийн үзэл суртлыг дэлхий даяар НЕОЛИБЕРАЛИЗМ гэж нэрлэдэг. Неолиберализмын сонгодог жишээ бол 1973 оны ЧИЛИ улс юм. Авч байгаа арга хэмжээг нь МУУЖРУУЛАХ ЭМЧИЛГЭЭ (90-ээд онд ийн нэрлэдэг байсан, архивнаас тухайн үеийн ном сонин олж хараарай) буюу SHOCK THERAPY гэдэг. 1990, 1996 онуудад манай улсад энэ арга барилыг хэрэгжүүлж байсан болно. Энэ талаар уншиж судлах нь иргэн бүрийн үүрэг.
-------------------------
Шок эмчилгээний ерөнхий үзэл санаа: Тухайн улсын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийг унагаж, инфялцийг гааруулж, зориудын хямралыг гэнэт үүсгэнэ. Хямралаас гарах гарц нь гадны хөрөнгө оруулалт, гадны үндэстэн дамнасан корпорациудын эсвэл дотоодын томоохон корпорацийн ноёрхол гэдэг ухуулга сурталчилгаа явуулна. Хууль тогтоомжийг өөрчилнө. Улс болон нийтийн эзэмшил, обьектууд, газар, ус, эмнэлэг, сургууль зэрэг амин чухал салбарыг хувьчилах буюу цөөн иргэд, компаний мэдэлд шилжүүлдэг. Шок эмчилгээ гэх арга барил нь гэнэт болж, ард түмнийг сандрал,бачимдалд оруулж, гэнэтийн шийдвэр гаргахад хүргэх зорилготой.
--------------------
Шок эмчилгээ нь 90-ээд онд манай улсад хэрэгжиж байснаас гадна Чили, Болив, Орос, Польш, Хятад, Өмнөд Африк зэрэгт явагдаж байсан.
--------------------
Шок эмчилгээний үзэл суртлын эцэг нь Милтон Фридман, Жеффри Сакс зэрэг болно. Тэдний сонгодог шавь нар нь Маргарет Тетчэр, Роналд Рейгэн.
---------------------
Зүүний буюу социал, ардчилсан буюу ард нийтээр хэлэлцүүлэх үзлийг тэвчдэггүй. Эвлэлдэн нэгдсэн хөдөлгөөнийг нухчан дардаг.

Нүдний чинь оронд нүд болъё -

December 11, 2014 · Edited
Хятад улсад байгаль экологийн аюулаас олон хүн хорт хавдар тусаж байгаа тул уул уурхай, хортой аюултай үйлдвэрлэлүүдийг хилийн дагуу буюу хилийн цаана явуулах Хятадын засгийн газрын бодлого сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа. Түүний үр дүнд манайхан бужигналдаж, дарга нар маань урагшаа гүйлдэж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, өр зээл авах болж тэдэнд зориулж төмөр зам, тэдний банк санхүүгийн байгууллага зэргийг Монголд нутагшуулж байна.

--------------------------------------------------------------------------------------------------

Нүдний чинь оронд нүд болъё - Сүйрлийг баримтжуулагч гэрэл зурагчин Лу Гуанг (Lu Guang)

2014-12-11

БНХАУ нь уурхайнууд, химийн үйлдвэрүүд, нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүд, цахилгаан станцаа ихэнхийг улсынхаа хойд руу буюу Өвөр Монгол зэрэг мужуудад байгуулсан байдаг.
Монголын улс төр-бизнесийн бүлэглэл ч мөн энэ санааг манай улсад хэрэгжүүлж буй талаар бид урьд бичиж байсан. Хүн бүр түүхэн Монгол нутаг (өвөр монголыг оруулаад) нь бэлчээрийн эмзэг эко систем, усны хомсдолтой гэдгийг мэднэ.

Энэ 2014 онд ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, газрын тухай хууль зэргүүдийг өөрчилж эргэлт буцалтгүй элэг нэгт ахан дүүсийн нутаг Өвөр Монголын сүйрлийн араас Монгол улс шувтран оржээ.

Өвөр Монголын сүйрлийг Хятадын гэрэл зурагчин Лу Гуанг эртнээс баримтжуулж ирсэн. Тэрбээр бусдын харахыг хүсэхгүй байгаа тэр асуудлыг илчилж, анхааруулсаар байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш Лу Гуанг Өвөр Монголын Ухай, Ордос, Шилийн Гол, Хөлөн буйр, Хоолин Гол зэрэг нутгуудаар явж байгаль дэлхийн сүйрлийг баримтжуулж хадгалж үлдсэн байна.

Лу Гуанг асуудлыг ингэж өгүүлжээ: "Асар том, заримдаа Лос Анжелес хотын хэмжээ бүхий нүүрсний ил уурхайнууд Өвөр Монголд бий. Ил уурхай тоос, тоосонцор, тортог, шороо ихээр дэгдээж, хүн малыг устгаж байгаа. Өвсөн дээр тогтсон тоосонцор нь малын дотор эрхтэнг гэмтээж хонь мал ихээр өвчлөн үхэж байгаа. Эмгэг согогтой хүүхдүүд ихээр төрж, хавдартай иргэд олширсон. Дараагийн асуудал бол нүүрс хийжүүлэх үйлдвэр. Тээврийн зардлаа хэмнэхийн тулд нүүрсний ил уурхайн яг хажууд нүүрс хийжүүлэх үйлдвэрүүд ихээр барьсан бөгөөд маш их ус шаардлагатай болдог. Усгүй тал газрын гүний усыг маш ихээр ашигласан тул зарим газар гүний ус ч үгүй болсон. Энэ нутгаас малчид дүрвэх, эсвэл эсэргүүцэх хоёр л сонголттой үлджээ. Усгүй болсон нутгийн тэмцэгч малчин Мэргэнийг уурхайн машинаар дайрч алсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн. Эсвэл гол нууруудын урсац, бүтцийг өөрчилсөнөөр зарим газрууд ган, цөлжилт газар авсан. Хятадын албан тушаалтанууд байдал ямар байгааг мэдэж байгаа ч энэ талаар ярьдаггүй, хав дардаг. Би түүхэн энэ үйлийг баримтжуулж, хадгалж үлдэх ганц л зорилготой." http://www.worldpressphoto.org/lu-guang
(24 photos)
73,568 people reached

 

АЦС барихыг санаачлагч, уран олборлолтыг сэргээгч мөн

December 9, 2014
АЦС барихыг санаачлагч, уран олборлолтыг сэргээгч мөн цөмийн циклийн эх суурийг тавигч С.Баяр "ХЭН Ч ТАНИХГҮЙ НЭГ АЗИ ӨВГӨН" болохоос айн, Монголчуудыгаа зориод ирсэн талаар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярьжээ.

АНУ-д үнэтэй байшин авсан талаарх мэдээнд тэрээр "Зүлэгний талаар ярилцъя, би зүлэг услаад зогсдог нь үнэн, гэхдээ тэр зураг бол фотошоп ажил байна, захиалагчийн ажлыг гүйцэтгэгч муу хийжээ" гэв. Гүйцэтгэгч нь Google шүү дээ.

http://politics.eagle.mn/content/read/15362.htm
"“Сүрэн Түмэн” хэмээх цахим хаягтай залуу С.Баярын зарим мэдээллийг өөрийн нэр дээр нийтэлжээ. Тэрбээр, С.Баярын тансаг хаус нь Америкийн Вашингтон мужид байрладаг гэсэн юм. С.Баяр энэхүү хаусаа 3.853.000 ам.доллараар үнэлүүлж байжээ. Харин Америкийн иргэн Киэт гэгч нь С.Баярын тухай бичихдээ “Ноён Баяр 2007 оны 11 дүгээр сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байдаг орон сууцаа 895.000 ам доллараар худалдаж авсан орон сууцаа 1.195.000 ам.доллараар үнэлсэн. 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татварт 16.000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн” гэжээ. “Сүрэн Түмэн” гэсэн цахим хаягтай залуу С.Баярын тансаг хаусынхнаа хажууд зүлэг услаад зогсож байгаа гэрэл зургийг татаж тавьсан байна." Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараахан монголчуудын дунд “Ерөнхий сайд асан С.Баяр нар “Айвенхоу майнз” болон гэрээнд оролцогч бусад компаниудаас ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хахууль авсан” гэдэг мэдээлэл намрын хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан түгэж байсан юм. Тэгвэл С.Баярын дээрх хаус авсан цаг хугацаа нь уг гэрээ батлагдахаас нэг жил гаруйн өмнө болжээ. Учир мэдэх томчуудын хүрээнд үүнийг нь “С.Баяр Оюу толгойн гэрээг харийнханд ашигтайгаар хийх бүх нөхцөлийг хангахаа амлан урьдчилгаа байдлаар их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай гэж буй. С.Баярын охин Навчаагийн нэр дээр Америкт бас нэг байр бий. Уг байрны байршил нь Бродвэйн гудамжинд байгаа гэсэн мэдээлэл ч бас байгаа ажээ.

"Бодит хөрөнгө оруулалт" нэртэй бодит аюул

December 5, 2014 · Edited
"Бодит хөрөнгө оруулалт" нэртэй бодит аюул
2014-12-04

Өнөөдөр 2014.12.04-нд МҮОНТВ-гээр Арева компани олон нийтийн тархийг савандан угаах рекламаа цацав.
Нэвтрүүлэгийн нэр нь "Иргэдийн санаачлага ба бодит хөрөнгө оруулалт".

Нэвтрүүлэгт оролцогчид ийн яриж байна:

Малын эмч Баянцагаан урааны олборлолт хийж буй нутагт УРГИЙН ГАЖИГТАЙ МАЛ ИХ ТӨРЖ БАЙГАА!!!! (хэл нь хальтарч үг алдав) гэдэг жинхэнэ үнэнийг хүлээн зөвшөөрчээ. Малын эмчийн үйлчилгээний хөлс болон 1км-ийн 800 төгрөгийг дуудлага өгсөн малчид төлөхгүй байна гэж гомдоллоод амжив.

Хэдэн арван мянган жил малаа маллаж ирсэн монгол малчид гэнэт ямар ч чадваргүй болон хувирсан тул францчууд малаа яаж маллах, өвчнөөс сэргийлэх, ашиг шимийг өсгөх тухай 24 сарын дотор зааж өгөхөөр болжээ. Хувийн мал эмнэлэгүүдийн холбооны Ц.Эрдэнэ-баатар гэх хүн малчид өөрийн ухаан, ажиглалт, уламжлалд итгэх биш, малын эмчид л малаа даатгах ёстойг цохон дурьдав.

Иргэн Чулуунцацрал нь түүнд Арева компани 6 сая төгрөгийн зээл өгнө гэсэн гэж хэлэв. Хараахан өгөөгүй гэнэ. Тэрээр энэ мөнгөө пластик сав боодол авахад зарцуулах тухайгаа дурьдлаа...

Канадын Кэбэк мужид ураан олборлохыг эсэргүүцэж 800 км

December 3, 2014
Канадын Кэбэк мужид ураан олборлохыг эсэргүүцэж 800 км-ын алхалт хийж байгаа иргэд 350км-ээ алхаад байгаа ажээ. Замдаа уулзсан иргэдэд урааны уурхайн өндөр аюул, эрсдлийг таниулж явна. Тэдний уриа "Урааныг Эсэргүүц!".
***
"I am very happy with the support our group has been getting since our departure," said Joshua Iserhoff, Youth Grand Chief of the Cree Nation of Eeyou Istchee. "The hundreds of people we meet each day are very receptive to our message. They're aware of the various uranium projects across Quebec, and they share the view that we don't need a uranium mine in Quebec, because the risks are too great." http://www.newswire.ca/en/story/1455997/the-stand-against-uranium-march-travels-through-the-lac-st-jean-region
953 people reached

 

Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая

November 30, 2014 · Edited
Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая
2014-11-30
Монгол улсын нутаг дэвсгэрт уламжлалт уурхай элдэв асуудал дагуулсаар, түүнийг шийдэж чадаагүй байтал, түүхий эд олборлох экстрим аргуудыг (extreme methods) нэвтрүүлж байна. Шатдаг занрыг (shale oil, shale gas) мөн нүүрсний давхаргын метан хийг (coal bed methane) олборлоход урааны уурхайтай төсөө бүхий (in situ leaching) аргууд болох газрын гүнрүү ихээхэн хэмжээний химийн бодис шахах (fracking) эсвэл гүний усанд зангидагдаж буй метаны хийг гүний устай нь хамт сорон авах (extraction) зэрэг аргууд хэрэглэхээр шийджээ. Экстрим энэ аргуудын үр дүнд 1. гүний ус 2. гадаргын ус 3. хөрс зэрэгт ноцтой нөлөөлж ус бохирдох, усны урсгал тасрах, хөрс болон газрын үеүд элдэв хөдөлгөөнд орох зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Нүүрсний метан хийг ашиглах төсөл Налайхын уурхайд түшиглэж Улаанбаатар хотод хийгдэхээр яригдаж буй. Гэтэл Улаанбаатар хот нь газар хөдлөлтын идэвхитэй бүсэд буюу тивийн хавтангууд таталзан, нүүх (continental rifting) бүсэд оршдог. 20-р зуунд Монгол улсад 8 магнитудаас дээш 3 удаа, 7 магнитудын 6 удаагийн нийт 9 удаа хүчтэй газар хөдлөлт болж байсан нь бүртгэгдсэн байдаг (харьцуулахад 2011 онд Фукушимагийн Тохоку газар хөдлөлтийг 9 буюу 8,4 магнитуд гэж бүртгэсэн байна). Тиймээс бид бүхэн МАНАЙ ОРНЫ ХААНА, ХЭН, ЯМАР АРГААР, ЮУГ, ЯАЖ ОЛБОРЛОЖ, БОЛОВСРУУЛЖ байгаад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ бүхэн бидний орших, эс оршихтой салшгүй холбоотой!
(6 photos)
1,592 people reached