Tuesday, February 24, 2015

Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны сайд


2014-08-13.
Япон улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны сайд Хаяаши Хонгконгийн Хүнс, эрүүл мэнд хариуцсан нарийн бичиг Код хандан цөмийн ослын улмаас хордсон Японы 5 мужийн жимс, ногоонд тавьсан импортын хоригийг цуцлах хүсэлт тавьсаныг Хонгконгийн тал хүлээн авсангүй. Япон улсын хүнсний ногооны экспортын 20 гаруй хувь Хонгконг руу чиглэдэг байна. 2011-03-11-ний ослын дараа дэлхийн 50 гаруй орон Японы хүнсний импортод бүрэн болон хэсэгчилсэн хязгаарлалт хийсэн ба ослоос хойш 3 жилийн өнгөрөхөд 41 улс импортын хоригоо цуцлаагүй хэвээр байгаа ажээ. Иймд Японы төрийн албан тушаалтнууд цацрагийн бохирдол байхгүй гэдгийг ухуулан тайлбарлахаар шамддаг болсон гэж өдөр тутмын Майничи сонин болон бусад вэбсайтууд мэдээллэжээ.



1,182 people reached

No comments:

Post a Comment