Tuesday, February 24, 2015

2000 онд анх танай улсад ирж байлаа....

October 3, 2014 · Edited
2000 онд анх танай улсад ирж байлаа....Танай орны хувьд эдийн засаг өсөж, ард иргэд нь хөлжөөд байгаа мэт харагдавч ачир дээрээ тийм биш байна...
Монголд брэндийн сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, хүмүүс үнэтэй машин хөлөглөн, өндөр өртөгтэй дэлгүүрүүдээр үйлчлүүлж байна. Гэхдээ энд ирээд харахаар бодит байдал эсрэг байгаа нь харамсалтай. Монголчууд их хэмжээний мөнгийг материаллаг зүйлд зарцуулж байна. Тэгсэн хэрнээ эрүүл мэндээ хайхардаггүй. Ялангуяа, улсын эмнэлгүүдийг харахад арай л биш ээ.Тэгэхээр тогтолцоо нь буруу, танай улсад баян хоосны ялгаа хэт их...Монголын эрүүл мэндийн салбарт нэг том дутагдал байгааг анзаарсан. Жишээлбэл, сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий өндөр үнэтэй, хамгийн хэрэгцээтэй оношилгооны лаборатори байгуулчихлаа гэж бодъё...Сонин, телевизийнхнийг цуглуулаад Монголд байхгүй, хамгийн сүүлийн үеийн лаборатори, браво гэж хэлэх нэг өөр. Үнэн чанартаа энэ лабораторид ажиллах мэргэжилтэн, цаашлаад малгай, амны хаалт, урвалж гээд хэрэглэгдэх үүнүүд нь байна уу гэдгийг сонирхдог хүн ганц ч алга. Танайд хэн, хэрхэн ажиллах нь бус тууз хайчлах нь л чухал юм байна. Энэ бол хамгийн том алдаа.http://news.gogo.mn/r/147505

No comments:

Post a Comment