Tuesday, February 24, 2015

Ил нууц


2014.09.08
Голомт-ЦЭХ-ний 2014.09.01-ний бичлэгээр БНХАУ агаарын болон бусад бохирдол, асуудлаа хилийн бүсүүд, хилийн цаадах улсруу экспортолж байгаа бөгөөд үүнийг Монголын төр-бизнесийнхэн хөхүлэн дэмжиж байгаа талаар бичсэн билээ. Нүүрс олборлолтыг дэмжих, нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдийг Монгол улсад барих 30 тэрбум ам.долларын төслүүдэд гарын үсэг зурцгаав. Эдгээр төслүүдэд зориулж Монгол улсын нутаг дэвсгэрийн 20%-ийг "уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, олборлох" (http://www.ord.mn/index.php?newsid=3126) газар болгох гэж байгаа талаар бид 2014.09.03-нд мөн мэдээллэсэн билээ. Нүүрс хийжүүлэх үйлдвэрийн усны хэрэгцээ маш өндөр талаар бас дурьдсан. Энэхүү аюулын талаар ОХУ-ын Новая Газета вебсонинд бичиж, www.gogo.mn орчуулагыг нийтэлжээ. Автор Ласкины бичсэн дараах мөрөнд анхаарлаа хандуулна уу: "Си-гийн айлчлал Монголын гол горхид аюул занал учруулж болзошгүй,... Хамтын ажиллагааны гол төслийн нэг нь хий, эрчим хүч болгон боловсруулсан нүүрсний экспорт юм. Ийм ажиллагаа нь ихээхэн хэмжээний ус шаарддаг. Хэдэн жилийн өмнө бид “нүүрс-эрчим хүчний бааз” байгуулахтай холбоотойгоор Өвөр Монголд ардын бослого дэгдсэн тухай бичиж байсан. Учир нь ийм ажиллагааны үр дүнд мал аж ахуй эрхлэлт тун хүнд байдалд орсон. Нүүрсийг цахилгаан болон хий болгон хувиргах үйл ажиллагааны гол уршиг нь нүүрсээр баялаг хэрнээ хуурайшилттай газруудын усны нөөцийг ширгээх явдал. Гол, нуур, худаг хатаж, малын бэлчээр аажмаар цөлжиж эхэлнэ....БНХАУ-ын хотуудад хүрээлэн буй орчны байдал эрс муудсан учир энэхүү тэргүүн туршлагаа тэртээ тэргүй хуурайшилт ихтэй Монгол руу шилжүүлэхийг санал болгож байгаа бөгөөд экологийн сүйрлийг экспортлоно гэсэн үг, харин оронд нь хий, эрчим хүч импортлоно. Эхний төсөл нь Шивээ овоо дахь дулааны эрчим хүчний аварга станц, мөн Сайншанд дахь аж үйлдвэрийн парк, харин тэдгээрийг усаар хангахын тулд хил орчмын Хэрлэн голын дийлэнх усыг тийш нь шилжүүлэхээр тохиролцож байгаа юм". , http://news.gogo.mn/r/146080, http://www.novayagazeta.ru/economy/65077.html
1,909 people reached

No comments:

Post a Comment