Tuesday, February 24, 2015

Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая

November 30, 2014 · Edited
Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая
2014-11-30
Монгол улсын нутаг дэвсгэрт уламжлалт уурхай элдэв асуудал дагуулсаар, түүнийг шийдэж чадаагүй байтал, түүхий эд олборлох экстрим аргуудыг (extreme methods) нэвтрүүлж байна. Шатдаг занрыг (shale oil, shale gas) мөн нүүрсний давхаргын метан хийг (coal bed methane) олборлоход урааны уурхайтай төсөө бүхий (in situ leaching) аргууд болох газрын гүнрүү ихээхэн хэмжээний химийн бодис шахах (fracking) эсвэл гүний усанд зангидагдаж буй метаны хийг гүний устай нь хамт сорон авах (extraction) зэрэг аргууд хэрэглэхээр шийджээ. Экстрим энэ аргуудын үр дүнд 1. гүний ус 2. гадаргын ус 3. хөрс зэрэгт ноцтой нөлөөлж ус бохирдох, усны урсгал тасрах, хөрс болон газрын үеүд элдэв хөдөлгөөнд орох зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Нүүрсний метан хийг ашиглах төсөл Налайхын уурхайд түшиглэж Улаанбаатар хотод хийгдэхээр яригдаж буй. Гэтэл Улаанбаатар хот нь газар хөдлөлтын идэвхитэй бүсэд буюу тивийн хавтангууд таталзан, нүүх (continental rifting) бүсэд оршдог. 20-р зуунд Монгол улсад 8 магнитудаас дээш 3 удаа, 7 магнитудын 6 удаагийн нийт 9 удаа хүчтэй газар хөдлөлт болж байсан нь бүртгэгдсэн байдаг (харьцуулахад 2011 онд Фукушимагийн Тохоку газар хөдлөлтийг 9 буюу 8,4 магнитуд гэж бүртгэсэн байна). Тиймээс бид бүхэн МАНАЙ ОРНЫ ХААНА, ХЭН, ЯМАР АРГААР, ЮУГ, ЯАЖ ОЛБОРЛОЖ, БОЛОВСРУУЛЖ байгаад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ бүхэн бидний орших, эс оршихтой салшгүй холбоотой!
(6 photos)
1,592 people reached

 

No comments:

Post a Comment