Tuesday, February 24, 2015

2014.09.21-ний өдөр эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт,

September 22, 2014 · Edited
2014.09.21-ний өдөр эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дагалдах асуудлуудад хүн төрөлхтөнийг анхаарлаа хандуулахыг уриалсан хамгийн том тайван жагсаал дэлхийн 166 оронд болж байна/өнгөрлөө. ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ АМЬДАРЧ БУЙ ХҮМҮҮС ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ТАВЬЖ, ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХАМТРАН ТЭМЦЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА: 1. Кирибати улс - Номхон далайн арлын улс уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн түрүүнд өртөж буй ч, бид хохирогчид биш, харин дайчид, бууж өгөхгүй гэсэн уриатай 2. Австрали - Мелбурн хотын төвд цугларсан 30,000 хүн сэргээгдэх эрчим хүчид хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг засгийн газраасаа шаардлаа. 3. Энэтхэг - Нүүрсний эрин үеийг дуусгацгаахыг уриаллаа. 4. Вьетнам - Нүүрс болон фоссил шатах материалууд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж буйг анхаарууллаа. 5. Австрали - Нөхөн сэргэгдэх эрчим хүч, байгальд ээлтэй технологи ашиглахыг уриаллаа. 6. Их Британи - Энэ арлын орны иргэд хойд туйлын мөс хайлж буйд санаа зовж байна. 7. Непал - Хүн төрөлхтөн нэг л эх дэлхийтэй, түүндээ бүгд санаа тавих ёстойг санууллаа. 8. АНУ - занар олборлох фракинг аргыг эсэргүүцлээ. 9. Австрали - Уул уурхай нь байгаль орчин, ард иргэдийн амьдрах хэв маягийг устгаж байгааг зогсоохыг шаардлаа. 10. АНУ - Нутгийн уугуул иргэдийн эрхийг зөрчихгүй байхыг шаардлаа. 11. Герман - Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх арга хэмжээгээ яаравчилахыг шаардаж, хожимдохоос болгоомжлуулаа ... МОНГОЛ - ЭХ ДЭЛХИЙ, ЭХ ОРНОО ХАЙРЛАХ ХАМГААЛАХЫН ТУЛД ТАНД ТАВИХ ШААРДЛАГА, ТЭМЦЭХ ЗОРИГ БАЙГАА ЮУ? http://peoplesclimate.org/
(8 photos)

No comments:

Post a Comment