Tuesday, February 24, 2015

ЦЭГ-ын дарга ярилцлагатаа

August 21, 2014
ЦЭГ-ын дарга ярилцлагатаа ''...нөхөд дунд физикийн чиглэлийн ганц ч хүн алга. Өөрөөр хэлбэл физикч нь физикчийнхээ, жүжигчин нь жүжигчнийхээ ажлыг хийсэн цагт Монгол Улс хөгжинө. Түүнээс над шиг физикч хүн эмчилнэ гээд байж болохгүй биз дээ. Манай салбарын талаар “А” үсгийн ч мэдлэггүй хүн... '' гэжээ. ИЙМЭРХҮҮ АЛДААТАЙ ДҮГНЭЛТ ГАРГАХАА БОЛИСНООР Монгол улс хѳгжинѳ. Түүнд хариулцгаая. 1. Логикын ухаанд argumentum ad verecundiam гэж нэгэн тѳрлийн алдаатай дүгнэлт гаргахыг нэрлэдэг. Ѳѳрийн мэргэжил, авторитет тушаал нь ямар нэгэн онол, ѳгүүлбэрийг үнэн гэж батална гэж буруу дүгнэлт хийхийг хэлнэ. Ѳ.х. ''yраан гэдэг элемэнт аюулгүй'' гэж нэг физикч хэлснээр энэ ѳгүүлбэр үнэн болохгүй. Үнэн зүйл ѳгүүлэхийн тулд заавал тухайн салбарын мэргэжилтэн, эксперт байх албагүй. Ѳѳр мэргэжлийн хүн энэ талаар ярихыг хорих эрх байхгүй. 2. Ураан болон бусад радиоактив элемэнтийн тухай ямар нэг түвшинд мэднэ гэдгээс тэр элемэнтийн талаар бүгдийг мэднэ гэдэг дүгнэлт гаргаж болохгүй. 3. Физикийн түвшинд атомын тухай мэднэ гэдэг бусад түвшинд, жишээлбэл экологи, биологи, анагаах ухаанд нѳгѳѳ атом молекул яаж, хэрхэн нѳлѳѳлж, харилцан үйлчилж байгааг бас мэднэ гэсэн үг биш. 4. Түүхээр буюу бодит явдалаар, бас факт ч гэнэ, баталгаажсан зүйлийг танин мэдэхийн тулд заавал физикч байх албагүй. Ж.нь, Чернобиль, Три майль айланд г.м классик фактууд байна. Судалаад үз. Ямар нэг зүйлийн түүхэн факт, үр дагавар, аюул зэргийг танин мэдэхийн тулд эксперт байх албагүй. 5. Чаддаг, чаддаггүй жүжигчид байдагтай адил, сэдвээ мэддэг эсвэл мэддэггүй фнзикчид бас байна. 6. Дэлхий дээр олон физикчид байх бѳгѳѳд тэд яг түүний хэлсний эсрэг зүйл ярьж байна. Тэгэхээр хэн нэг нь юмаа мэддэггүй болож таарна. Энэ мэтчнлэн логик, эпистемологи, шинжлэх ухааны онолын наад захын жижиг сажиг, анхан шатны ойлголттой байж шинжлэх ухаан ярь.
dd _ 1,225 people reached

No comments:

Post a Comment