Tuesday, February 24, 2015

Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдад хаягласан шаардах хуудасыг иргэд болон

Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдад хаягласан шаардах хуудасыг иргэд болон ТББ-уудын нэгдэл төрийн ордоны шууданч бүсгүйд гардуулж өглөө. Шаардлагын хариуг 7-14 хоногийн дотор өгдөг гэж шууданч хариулав. Индэр нээлттэй байж, иргэд үзэл бодлоо илэрхийлэн, шаардлагаа тавицгаав. Төр засгийн шийдвэрт иргэдийн оролцоог хангахыг шаардаж, улсын өр зээлийн тайлан, гэрээ хэлэлцээрийг ил гаргах, төрийн албан хаагчдын хүнд суртал, хулгай дээрмийг зогсоох, нам бүлэг болж талцахаа зогсоох, эцэг эхийн орлогоос үл хамааран хүүхэд залуусыг суралцах тэгш боломжоор хангах, хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхийг иргэд, ТББ-ууд шаардцгаав. "Одоо болноо, хамтдаа зогсооё" хэмээн уриалан сар бүрийн 10-нд улсын төв талбай дээр цугларч байхаар болов. 2014.09.10

No comments:

Post a Comment