Tuesday, February 24, 2015

Хариугаа хүлээсээр

February 12 · Edited
Хариугаа хүлээсээр

2015-02-12

"Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ой сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж буй Босоо Хөх Монгол ТББ, Ноён уулаа аварцгаая үзлийн доор нэгдсэн нутгийн иргэдийн өлсгөлөн үргэлжилж байна.

Залуусын үйл ажиллагааг дэмжиж байгууллагууд хөнжил гудас хандивласан тохиолдол байхад Сэлэнгэ аймгаас зөгийн бал авчирч өгсөн иргэд ч байна. Өвөрхангай аймгийн малчидын төлөөлөл ирж мөн нэгджээ.

Хажуугаар нь өнгөрөхдөө хандивын хайрцагт нь 500,1000 төгрөгөөр үйл хэргийг нь дэмжиж хандив өргөж байгаа залуус ч байна. Гарын үсгээ зурж, үзэл бодлоо солилцож буй хүмүүс ч байна. Огт харалгүй хурдан шуурхай алхан өнгөрөх нэгэн ч байна.

Сэлэнгэ нутгийн иргэд УИХ-д илгээсэн төлөөлөгчөөсөө яагаад асууж, шаардлага тавихгүй байгаа юм? Буруу зүйлийг нь таслан зогсоох Сэлэнгэчүүдийн дуу хоолой алга гэж шүүмжлэх, санаа хэлэх хүмүүс ч байна.

Монгол улсын өнгөрсөн 25 жилийн түүхэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх л боломжтой болсон ч хэлсэн үг, бодсон бодол цуурай мэт үр дүнгүй, бусад эрх, боломжууд хумигдан, улс орны тусгаар тогтнол алдагдаж байгаа тул үүнд санаа зовож байна гэх иргэд ч иржээ. Учир нь тэд 1989 онд бас л жагсч байсан гэнэ.

Энэ мэт олон олон хүн тэднийг дэмжиж байгаад тэд баярлаж байна.

Бидний гэр Монгол улсынхаа төлөө бурууг зогсоодог, зөвийг дэмждэг зориг зүрхээ бүгдээрээ сэрээцгээе!

МАНАН Монголын ард түмэнд 2 сонголт тулгаж,

January 29 · Edited
МАНАН Монголын ард түмэнд 2 сонголт тулгаж, аль нэгийг нь сонгох 4 өдрийн хугацаа өглөө (2015.01.31-2015.02.03):

1. Монголыг шууд зарах
(жишээлбэл газар нутгаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг хувьчлах)
2. Зээл аваад, өрөндөө Монголыг зарах

Өөр сонголт байхгүй гэнэ.
-----------------------------------
ЖИЧ! Зарим нэг уншигчид дээрх тайлбарыг хэт нэг талын, мушгин гуйвуулсан тайлбар байна гэж шүүмжилжээ. Тэдгээр хүмүүст хариулах нь: Энэ ерөнхий сайд болон түүний хамтран зүтгэгчдийн үзэл суртлыг дэлхий даяар НЕОЛИБЕРАЛИЗМ гэж нэрлэдэг. Неолиберализмын сонгодог жишээ бол 1973 оны ЧИЛИ улс юм. Авч байгаа арга хэмжээг нь МУУЖРУУЛАХ ЭМЧИЛГЭЭ (90-ээд онд ийн нэрлэдэг байсан, архивнаас тухайн үеийн ном сонин олж хараарай) буюу SHOCK THERAPY гэдэг. 1990, 1996 онуудад манай улсад энэ арга барилыг хэрэгжүүлж байсан болно. Энэ талаар уншиж судлах нь иргэн бүрийн үүрэг.
-------------------------
Шок эмчилгээний ерөнхий үзэл санаа: Тухайн улсын үндэсний мөнгөн дэвсгэртийн ханшийг унагаж, инфялцийг гааруулж, зориудын хямралыг гэнэт үүсгэнэ. Хямралаас гарах гарц нь гадны хөрөнгө оруулалт, гадны үндэстэн дамнасан корпорациудын эсвэл дотоодын томоохон корпорацийн ноёрхол гэдэг ухуулга сурталчилгаа явуулна. Хууль тогтоомжийг өөрчилнө. Улс болон нийтийн эзэмшил, обьектууд, газар, ус, эмнэлэг, сургууль зэрэг амин чухал салбарыг хувьчилах буюу цөөн иргэд, компаний мэдэлд шилжүүлдэг. Шок эмчилгээ гэх арга барил нь гэнэт болж, ард түмнийг сандрал,бачимдалд оруулж, гэнэтийн шийдвэр гаргахад хүргэх зорилготой.
--------------------
Шок эмчилгээ нь 90-ээд онд манай улсад хэрэгжиж байснаас гадна Чили, Болив, Орос, Польш, Хятад, Өмнөд Африк зэрэгт явагдаж байсан.
--------------------
Шок эмчилгээний үзэл суртлын эцэг нь Милтон Фридман, Жеффри Сакс зэрэг болно. Тэдний сонгодог шавь нар нь Маргарет Тетчэр, Роналд Рейгэн.
---------------------
Зүүний буюу социал, ардчилсан буюу ард нийтээр хэлэлцүүлэх үзлийг тэвчдэггүй. Эвлэлдэн нэгдсэн хөдөлгөөнийг нухчан дардаг.

Нүдний чинь оронд нүд болъё -

December 11, 2014 · Edited
Хятад улсад байгаль экологийн аюулаас олон хүн хорт хавдар тусаж байгаа тул уул уурхай, хортой аюултай үйлдвэрлэлүүдийг хилийн дагуу буюу хилийн цаана явуулах Хятадын засгийн газрын бодлого сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа. Түүний үр дүнд манайхан бужигналдаж, дарга нар маань урагшаа гүйлдэж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, өр зээл авах болж тэдэнд зориулж төмөр зам, тэдний банк санхүүгийн байгууллага зэргийг Монголд нутагшуулж байна.

--------------------------------------------------------------------------------------------------

Нүдний чинь оронд нүд болъё - Сүйрлийг баримтжуулагч гэрэл зурагчин Лу Гуанг (Lu Guang)

2014-12-11

БНХАУ нь уурхайнууд, химийн үйлдвэрүүд, нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүд, цахилгаан станцаа ихэнхийг улсынхаа хойд руу буюу Өвөр Монгол зэрэг мужуудад байгуулсан байдаг.
Монголын улс төр-бизнесийн бүлэглэл ч мөн энэ санааг манай улсад хэрэгжүүлж буй талаар бид урьд бичиж байсан. Хүн бүр түүхэн Монгол нутаг (өвөр монголыг оруулаад) нь бэлчээрийн эмзэг эко систем, усны хомсдолтой гэдгийг мэднэ.

Энэ 2014 онд ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, газрын тухай хууль зэргүүдийг өөрчилж эргэлт буцалтгүй элэг нэгт ахан дүүсийн нутаг Өвөр Монголын сүйрлийн араас Монгол улс шувтран оржээ.

Өвөр Монголын сүйрлийг Хятадын гэрэл зурагчин Лу Гуанг эртнээс баримтжуулж ирсэн. Тэрбээр бусдын харахыг хүсэхгүй байгаа тэр асуудлыг илчилж, анхааруулсаар байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш Лу Гуанг Өвөр Монголын Ухай, Ордос, Шилийн Гол, Хөлөн буйр, Хоолин Гол зэрэг нутгуудаар явж байгаль дэлхийн сүйрлийг баримтжуулж хадгалж үлдсэн байна.

Лу Гуанг асуудлыг ингэж өгүүлжээ: "Асар том, заримдаа Лос Анжелес хотын хэмжээ бүхий нүүрсний ил уурхайнууд Өвөр Монголд бий. Ил уурхай тоос, тоосонцор, тортог, шороо ихээр дэгдээж, хүн малыг устгаж байгаа. Өвсөн дээр тогтсон тоосонцор нь малын дотор эрхтэнг гэмтээж хонь мал ихээр өвчлөн үхэж байгаа. Эмгэг согогтой хүүхдүүд ихээр төрж, хавдартай иргэд олширсон. Дараагийн асуудал бол нүүрс хийжүүлэх үйлдвэр. Тээврийн зардлаа хэмнэхийн тулд нүүрсний ил уурхайн яг хажууд нүүрс хийжүүлэх үйлдвэрүүд ихээр барьсан бөгөөд маш их ус шаардлагатай болдог. Усгүй тал газрын гүний усыг маш ихээр ашигласан тул зарим газар гүний ус ч үгүй болсон. Энэ нутгаас малчид дүрвэх, эсвэл эсэргүүцэх хоёр л сонголттой үлджээ. Усгүй болсон нутгийн тэмцэгч малчин Мэргэнийг уурхайн машинаар дайрч алсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн. Эсвэл гол нууруудын урсац, бүтцийг өөрчилсөнөөр зарим газрууд ган, цөлжилт газар авсан. Хятадын албан тушаалтанууд байдал ямар байгааг мэдэж байгаа ч энэ талаар ярьдаггүй, хав дардаг. Би түүхэн энэ үйлийг баримтжуулж, хадгалж үлдэх ганц л зорилготой." http://www.worldpressphoto.org/lu-guang
(24 photos)
73,568 people reached

 

АЦС барихыг санаачлагч, уран олборлолтыг сэргээгч мөн

December 9, 2014
АЦС барихыг санаачлагч, уран олборлолтыг сэргээгч мөн цөмийн циклийн эх суурийг тавигч С.Баяр "ХЭН Ч ТАНИХГҮЙ НЭГ АЗИ ӨВГӨН" болохоос айн, Монголчуудыгаа зориод ирсэн талаар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт ярьжээ.

АНУ-д үнэтэй байшин авсан талаарх мэдээнд тэрээр "Зүлэгний талаар ярилцъя, би зүлэг услаад зогсдог нь үнэн, гэхдээ тэр зураг бол фотошоп ажил байна, захиалагчийн ажлыг гүйцэтгэгч муу хийжээ" гэв. Гүйцэтгэгч нь Google шүү дээ.

http://politics.eagle.mn/content/read/15362.htm
"“Сүрэн Түмэн” хэмээх цахим хаягтай залуу С.Баярын зарим мэдээллийг өөрийн нэр дээр нийтэлжээ. Тэрбээр, С.Баярын тансаг хаус нь Америкийн Вашингтон мужид байрладаг гэсэн юм. С.Баяр энэхүү хаусаа 3.853.000 ам.доллараар үнэлүүлж байжээ. Харин Америкийн иргэн Киэт гэгч нь С.Баярын тухай бичихдээ “Ноён Баяр 2007 оны 11 дүгээр сарын 29-нд Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт байдаг орон сууцаа 895.000 ам доллараар худалдаж авсан орон сууцаа 1.195.000 ам.доллараар үнэлсэн. 2008 онд үл хөдлөх хөрөнгийн татварт 16.000 доллар төлж, сард 4950 доллараар түрээсэлсэн” гэжээ. “Сүрэн Түмэн” гэсэн цахим хаягтай залуу С.Баярын тансаг хаусынхнаа хажууд зүлэг услаад зогсож байгаа гэрэл зургийг татаж тавьсан байна." Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурагдсаны дараахан монголчуудын дунд “Ерөнхий сайд асан С.Баяр нар “Айвенхоу майнз” болон гэрээнд оролцогч бусад компаниудаас ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хахууль авсан” гэдэг мэдээлэл намрын хуурай өвсөнд ассан түймэр шиг хурдан түгэж байсан юм. Тэгвэл С.Баярын дээрх хаус авсан цаг хугацаа нь уг гэрээ батлагдахаас нэг жил гаруйн өмнө болжээ. Учир мэдэх томчуудын хүрээнд үүнийг нь “С.Баяр Оюу толгойн гэрээг харийнханд ашигтайгаар хийх бүх нөхцөлийг хангахаа амлан урьдчилгаа байдлаар их хэмжээний мөнгө авсан байх магадлалтай гэж буй. С.Баярын охин Навчаагийн нэр дээр Америкт бас нэг байр бий. Уг байрны байршил нь Бродвэйн гудамжинд байгаа гэсэн мэдээлэл ч бас байгаа ажээ.

"Бодит хөрөнгө оруулалт" нэртэй бодит аюул

December 5, 2014 · Edited
"Бодит хөрөнгө оруулалт" нэртэй бодит аюул
2014-12-04

Өнөөдөр 2014.12.04-нд МҮОНТВ-гээр Арева компани олон нийтийн тархийг савандан угаах рекламаа цацав.
Нэвтрүүлэгийн нэр нь "Иргэдийн санаачлага ба бодит хөрөнгө оруулалт".

Нэвтрүүлэгт оролцогчид ийн яриж байна:

Малын эмч Баянцагаан урааны олборлолт хийж буй нутагт УРГИЙН ГАЖИГТАЙ МАЛ ИХ ТӨРЖ БАЙГАА!!!! (хэл нь хальтарч үг алдав) гэдэг жинхэнэ үнэнийг хүлээн зөвшөөрчээ. Малын эмчийн үйлчилгээний хөлс болон 1км-ийн 800 төгрөгийг дуудлага өгсөн малчид төлөхгүй байна гэж гомдоллоод амжив.

Хэдэн арван мянган жил малаа маллаж ирсэн монгол малчид гэнэт ямар ч чадваргүй болон хувирсан тул францчууд малаа яаж маллах, өвчнөөс сэргийлэх, ашиг шимийг өсгөх тухай 24 сарын дотор зааж өгөхөөр болжээ. Хувийн мал эмнэлэгүүдийн холбооны Ц.Эрдэнэ-баатар гэх хүн малчид өөрийн ухаан, ажиглалт, уламжлалд итгэх биш, малын эмчид л малаа даатгах ёстойг цохон дурьдав.

Иргэн Чулуунцацрал нь түүнд Арева компани 6 сая төгрөгийн зээл өгнө гэсэн гэж хэлэв. Хараахан өгөөгүй гэнэ. Тэрээр энэ мөнгөө пластик сав боодол авахад зарцуулах тухайгаа дурьдлаа...

Канадын Кэбэк мужид ураан олборлохыг эсэргүүцэж 800 км

December 3, 2014
Канадын Кэбэк мужид ураан олборлохыг эсэргүүцэж 800 км-ын алхалт хийж байгаа иргэд 350км-ээ алхаад байгаа ажээ. Замдаа уулзсан иргэдэд урааны уурхайн өндөр аюул, эрсдлийг таниулж явна. Тэдний уриа "Урааныг Эсэргүүц!".
***
"I am very happy with the support our group has been getting since our departure," said Joshua Iserhoff, Youth Grand Chief of the Cree Nation of Eeyou Istchee. "The hundreds of people we meet each day are very receptive to our message. They're aware of the various uranium projects across Quebec, and they share the view that we don't need a uranium mine in Quebec, because the risks are too great." http://www.newswire.ca/en/story/1455997/the-stand-against-uranium-march-travels-through-the-lac-st-jean-region
953 people reached

 

Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая

November 30, 2014 · Edited
Нүүрсний метан хий, шатдаг занар бa ирээдүйн газар хөдлөлтөд анхаарлаа хандуулцгаая
2014-11-30
Монгол улсын нутаг дэвсгэрт уламжлалт уурхай элдэв асуудал дагуулсаар, түүнийг шийдэж чадаагүй байтал, түүхий эд олборлох экстрим аргуудыг (extreme methods) нэвтрүүлж байна. Шатдаг занрыг (shale oil, shale gas) мөн нүүрсний давхаргын метан хийг (coal bed methane) олборлоход урааны уурхайтай төсөө бүхий (in situ leaching) аргууд болох газрын гүнрүү ихээхэн хэмжээний химийн бодис шахах (fracking) эсвэл гүний усанд зангидагдаж буй метаны хийг гүний устай нь хамт сорон авах (extraction) зэрэг аргууд хэрэглэхээр шийджээ. Экстрим энэ аргуудын үр дүнд 1. гүний ус 2. гадаргын ус 3. хөрс зэрэгт ноцтой нөлөөлж ус бохирдох, усны урсгал тасрах, хөрс болон газрын үеүд элдэв хөдөлгөөнд орох зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Нүүрсний метан хийг ашиглах төсөл Налайхын уурхайд түшиглэж Улаанбаатар хотод хийгдэхээр яригдаж буй. Гэтэл Улаанбаатар хот нь газар хөдлөлтын идэвхитэй бүсэд буюу тивийн хавтангууд таталзан, нүүх (continental rifting) бүсэд оршдог. 20-р зуунд Монгол улсад 8 магнитудаас дээш 3 удаа, 7 магнитудын 6 удаагийн нийт 9 удаа хүчтэй газар хөдлөлт болж байсан нь бүртгэгдсэн байдаг (харьцуулахад 2011 онд Фукушимагийн Тохоку газар хөдлөлтийг 9 буюу 8,4 магнитуд гэж бүртгэсэн байна). Тиймээс бид бүхэн МАНАЙ ОРНЫ ХААНА, ХЭН, ЯМАР АРГААР, ЮУГ, ЯАЖ ОЛБОРЛОЖ, БОЛОВСРУУЛЖ байгаад анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Учир нь энэ бүхэн бидний орших, эс оршихтой салшгүй холбоотой!
(6 photos)
1,592 people reached

 

Канадын Кэбэк мужийн нутгуудад урааны уурхайн эсрэг тэмцэл газар авч байна

November 28, 2014 · Edited
Канадын Кэбэк мужийн нутгуудад урааны уурхайн эсрэг тэмцэл газар авч байна (Our message is clear: we have said NO to uranium mining and exploration)
2014-11-26
Канадын Кэбэк (Quebec) мужийн нутгийн уугуул индиан Крий, Нунавикчууд өөрийн газар нутагт урааны уурхай явуулахыг хүчтэй эсэргүүцэж, олон газар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байна. 2013 онд Кэбэк муж дахь уул уурхайн хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 34% унасан ч Нунавикчуудын удирдлага өчигдөр албан ёсоор ирээдүйд урааны уурхайг нутагтаа зөвшөөрөхгүй гэдэг нэгдмэл шийдэлд хүрснээ зарлажээ.
Крий овгийн иргэд ч урааны уурхайг эсэргүүцэж, 800 км-ийн алхалт зохион байгуулж байна. 800 км-ын алхалтаа 11 сарын 23-нд эхэлсэн бөгөөд 12 сарын 15-нд Монреаль хотод ирж эсэргүүцлийн бичгээ засгийн газартаа гардуулах ажээ. Иргэд явсан газар болгондоо эсэргүүцэгчдийг уриалан дуудаж, өвөг дээдсийнхээ мөрөөр алхан, нутгаа хамгаална гэж мэдэгдэв. http://www.nunatsiaqonline.ca/stories/article/65674nunavik_says_no_to_uranium_mining/, http://www.creenationyouthcouncil.ca/news/6-uranium-mining-in-eeyou-istchee
(5 photos)

Дампуурсан Арева монгол малын эрүүл мэндийг "сайжруулна"

November 26, 2014 · Edited
Дампуурсан Арева монгол малын эрүүл мэндийг "сайжруулна"
2014-11-26
Герман, Швейцарийн нэр хүнд бүхий өдөр тутмын сонингууд Францын Арева компани дампуурсныг зарлаж эхэлжээ.
Цөмийн энерги ашиглах зардал өссөн, аюулгүй ажиллагааны дэглэм чангарсан, цөмийн реакторын захиалгагүй байгаа, томоохон хэрэглэгч улс болох Герман зэрэг нь цөмийн эрчим хүчнээс татгалзсан, сэргээгдэх эрчим хүчний зардал тасралтгүй буурч буй зэргээс болж Арева групп нь дампуурлын ирмэг дээр ирсэн байгаа талаар мэдээллэжээ.
Гэвч төрийн өмчит учир Франц улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн 2 тэрбум евроны санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай яригдаж буй. Арева компани нь татвар төлөгчдийн нуруун дээр амь зогоодог бөгөөд 2009 онд мөн л дампуурлын ирмэг дээр ирж, Францчуудын татварын мөнгөөр амь торгоосон түүхтэй. Ашиггүй ба аюултай энэ компаний Монгол дахь охин компаниуд "Арева Монгол", "Кожеговь" нь монгол "малын эрүүл мэндийг сайжруулах" гэгч төсөлд 1,2 тэрбум төгрөг буюу 500,000 евро зарцуулах тухай мэдээлэл цацжээ. Францын татвар төлөгчид хэдий болтол монгол малын эрүүл мэндийг устгах төслийг санхүүжүүлж чадах бол? http://economy.news.mn/content/196586.shtml, http://www.berliner-zeitung.de/wirtschaft/finanz-gau-im-atomenergie-geschaeft-franzoesischer-atomkonzern-areva-ist-pleite,10808230,29117976.html
(5 photos)
918 people reached

 

Монгол нутагт үхлийн шар нунтаг үйлдвэрлэгдэх өдөр ойртсоор

November 10, 2014 · Edited
Монгол нутагт үхлийн шар нунтаг үйлдвэрлэгдэх өдөр ойртсоор
2014-11-10
2013 онд "Монгол улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр" гэх бичигт хоёр талын ерөнхий сайдууд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү бичигт
1. "Монголын тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг ГУРВАНБУЛАГИЙН УРАНЫ ОРДЫН төсөлд оролцоход дэмжлэг үзүүлнэ" мөн
2. талууд "цөмийн энергийг...ашиглах чиглэлээр хамтран ажиллана" гэсэн хэсэг бий.
Дорнод аймгийн Гурванбулагийн урааны орд нь Монголын томоохон ордуудын нэг ба 2009 онд хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигч компанийг Хятадын төрийн өмчит Хятадын Үндсэний Цөмийн Корпораци (CNNC) худалдан авсныг бүгд мэднэ. Энэхүү корпорацийн зорилго нь ураан олборлон, үхлийн аюулт шар нунтагийг үйлдвэрлэх. Шар нунтагийг Чойбалсан хотоор дамжуулж, ОХУ, БНХАУ-уудруу экспортлох төлөвлөгөөтэй. Шар нунтагийг үйлдвэрлэсний эцэст тейллинг буюу маш хортой ус, шавар үлддэг. Ураан, радиум, ториумаар дүүрэн ус, шавар нь газрын гүнрүү нэвчин гүний усыг бохирдуулахаас гадна, салхиар дамжин орчин тойрноо хордуулдаг. ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ХОРНЫ ҮЙЛДВЭР НУТАГ ДЭЭРЭЭ БАРИУЛАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙСАН ГЭЖ ҮҮ? ҮР ХҮҮХЭДДЭЭ ХОРТ УС, ХОРДСОН АГААР ҮЛДЭЭХ ҮҮ, БИД? http://www.zasag.mn/news/view/3468
(5 photos)

Элчин сайдын яамдууд хэний элч вэ?

November 10, 2014 · Edited
Элчин сайдын яамдууд хэний элч вэ?
2014-11-10
Төр-бизнесийн бүлэглэлүүд дэлхийн ихэнх оронд төрийн эрхийг гартаа атган буй цаг үе. Ялангуяа тухайн улс, ард түмнийхээ төлөөлөл болж харь оронд суугаа элчин сайдууд корпораци, компани, ашгийн төлөө ажиллаж, лоббидох нь элбэг болсон эрин. Үүний нэг тод жишээ нь 2009-2011 онд 28 сараар Монгол улсад Франц улсыг төлөөлөх элчин сайдаар ажилласан Жан Поль Дюмон (Jean Paul Dumont). Тэрбээр 2009 онд томилогдонгуутаа Франц-Монголын урааны салбарыг хөгжүүлнэ гэж мэдэгджээ. Үүрэгт ажилаа 2011 оны эцэст хүлээлгэн өгөхдөө, хоёр улсын засгийн газрын хооронд санамж бичиг бичиж, Арева группын Монгол улсад ажиллах эрх зүйн хүрээг нь бүрдүүлж өгсөн нь хамгийн чухал хийсэн ажил нь хэмээн хэлсэн хүн.
Монгол улсын нутаг дэвсгэр дээр урааны хайгуул, олборлолт хийдэг, хөрөнгө оруулсан Франц, Хятад, Орос, Канад, Японы компаниуд ихэвчлэн бий. Тэдний эрх ашигийн төлөө тус улсуудын элчин сайдууд хэрхэн, хэнийг лоббидож, ямар хууль батлуулан, юун дээр гарын үсэг зуруулдагийг мэдэх нь Монгол иргэн бүрийн үүрэг мөн. http://youtu.be/WZ2GYhMBRYE
1,784 people reached

 

Нарны цахилгаан зам ба 1 килоВаттцагаар юу хийж болох вэ?

November 7, 2014 · Edited
Нарны цахилгаан зам ба 1 килоВаттцагаар юу хийж болох вэ?
2014-11-07
Нидерланд улсад унадаг дугуйн замыг, нарны гэрлээс цахилгаан гарган авах хавтан болгон ашиглаж эхэлсэн талаар бид мэдээллэсэн билээ. Тэгвэл энэ 100 м замын эхний хэсэг 70 м ашиглалтанд орж, иргэд замаар зорчиж эхэлжээ.
Уг зам нь 10-р сарын сүүлчийн долоо хоногт 100 кВц цахилгаан үйлдвэрлэжээ. 1 кВц-аар юу хийж болох вэ?
*4 хүний нэг удаагийн өдрийн хоолыг чанаж болно
*60 градус дээр угаалгын машинаар нэг удаа хувцасаа угааж болно
*60 ваттын чийдэнгээр 17 цаг ном уншиж болно
*2000 ваттын тоос сорогчийг 0,5 цаг ажиллуулж болно
*5-10 цаг компьютер дээр ажиллаж болно.
*10 ваттын чадалтай радиог 100 цаг сонсч болно.... ХЭМНЭЛТТЭЙ, ЭФФИЦИЕНТ, УХААЛАГ АМЬДАРДАГ 21-Р ЗУУН https://twitter.com/SolaRoadNL
(4 photos)
2,554 people reached

 

Урааны уурхай бол хорны уурхай

November 6, 2014 · Edited
Урааны уурхай бол хорны уурхай
2014-11-06
Амьд амьтан, хүний хувьд аюулт хор урааныг олборлох, баяжуулах нь хүн төрөлхтний том тэнэглэлүүдийн нэг гэдгийг олон жишээ нотолдог. Урааны задралын явцад эсвэл АЦС-ын реакторт бисмутыг нейтроноор задлахад үүсэх ПОЛОНИУМ-210-аар дэлхийн нийтийн өмнө анх удаа хордож нас барсан хүн байдаг нь Александер Литвиненко. Тэрээр 2006 онд цацраг идэвхит хор судлалын түүхэнд нэрээ золгүйгээр үлдээсэн нэгэн. Цацраг идэвхит полониум-210-аар хордсон хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ? "Литвиненко...уулзалтанд очиж чадахгүй, бие нь сайнгүй байгаа тухай мэдэгджээ. Түүний гэдэс маш хүчтэй өвдөж байгаа...Хоёр өдрийн турш байнга огиулж, бөөлжсөн Литвиненко маргаашнаас нь эхлэн цус, зунгагаар гүйлгэн, суулгаж эхлэв....Түүний бие улам муудан, үс нь унаж, цусны шинжилгээгээр цагаан эсийн тоо улам цөөрсөөр байлаа....хоолой нь өвдөж залгихад хүндрэлтэй болов....амаа ангайж, ярьж чадахгүй, сувилагчаа хүртэл дуудаж чадахгүй...Литвиненко ярих чадвараа улам алджээ. Түүний амны эргэн тойронд хөөс сахарч харагдана....Тэр өдөр Литвиненкогийн зүрх гэнэт зогсов....Тэднийг эмнэлэг дээр ирэхэд Литвиненкогийн зүрх хоёрдахь удаагаа зогсчээ.... нас барахаас гурван цагийн өмнө хордуулсан бодисыг полониум-210 гэдгийг Атомын зэвсгийн байгууламжийн тусгай лаборатори тогтоож амжсан. Гэтэл эмч нар юу ч мэдэхгүй суусаар байв. ...бид түүнийг ямар ч хамгаалалтгүйгээр үнсэж, харах боломжтой болсон. Шөний 02 цагаас хойш цагдаа нар манайд ирж...байшинг орхихыг мэдэгдэв. Яагаад, юунаас болж тэр вэ, гурван долоо хоногийн туршид бидэнд хэн ч анхаарал тавиагүй шүү дээ... гэж асуухад, Бид ийм асуудалтай тулгарч ер үзээгүй юм...ямар үр дагавар гарахыг ч мэдэхгүй юм гээд полониумын тухай хэлсэн билээ..." Та энэхүү түүхийг Борис Володарскийгийн "Ленингээс Литвиненко хүртэлх КГБ-ын хорны үйлдвэр" номноос цааш унших боломжтой. (Монгол хэл дээр 2013 онд орчуулагдсан).
(4 photos)
3,912 people reached

 

Ноцтой мэдээлэл: Оюутолгой алдаа гаргаснаас болж говийн гүний усны нөөц алдагдаж, бохирдож байгааг тогтоожээ

October 28, 2014 · Edited
Ноцтой мэдээлэл: Оюутолгой алдаа гаргаснаас болж говийн гүний усны нөөц алдагдаж, бохирдож байгааг тогтоожээ
2014-10-28
"Өмнөговь аймгийн Ханбогд сумаас жаахан яваад энэ хавийн малчин бүр мэддэг нэгэн газар бол цементэн суурьтай өндөр төмөр торхнууд бөгөөд ...хоолойнуудыг нутгийн ардууд анхаарах болсон нь худгуудаас чимээ гарахаа больсон байна...Торх бүр доошоогоо олон усархаг давхраанд хүрдэг бөгөөд бүр элсэн чулуу, шаварлаг хөрс хүртэл хэдэн зуун метрийн гүнд шигдсэн байдаг аж. ...хайгуулын худгуудаа барихдаа гадагш нэвтрүүлдэггүй материалаар лацдах шаардлагатай байдаг аж.... Харин ...барилгын төлөвлөгөөнөөс харахад нэвтрүүлдэггүй хаалт байх ёстой газар зөвхөн хайрган материалаар хаагаад орхижээ. ...Зургаан худаг ийм хамгаалалтгүй байна. Ингэснээр зөвхөн гадаргын ус доошоо урсаж усны хэвийн байдал алдагдаад өнгөрөхгүй бөгөөд цаашлаад гадаргын ус гүний давслаг усаар бохирдох нөхцөл үүсэх боломжтой аж. ...Малчин Хаяндоржийн ярьснаар гүний худгууд баригдсанаас хойш энэ хавьд ургамал ургах нь багасч, ган болжээ. Сүүлийн 2-3 жил ногоо гарахаа больсны улмаас тэднийх нутаг солих хэрэг гарчээ. Мөн тэдний хэрэглэдэг байсан хоёр худагнаас ус гарахаа больсон байна". http://www.24tsag.mn/content/66348.shtml
9,096 people reached

 

Явахаас өмнө зорилгыг нь, ирсний дараа үр дүнг нь асуу

· October 27, 2014 · Edited
Явахаас өмнө зорилгыг нь, ирсний дараа үр дүнг нь асуу
2014-10-27
УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-руу хоёр хоногийн (10.27-28)
айлчлал хийхээр явна гэжээ.
Ард түмний сонголтоор сонгогдсон хүмүүс гадаад, дотоодод улсаа, ард түмнээ төлөөлөн явахад түүний зорилго, үр дүнг нь үргэлжид мэддэг, асуудаг байх нь ардчилсан гэх нийгмийн иргэн бүрийн бичигдээгүй үүрэг.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд 4 чухал ажил хэрэгжүүлэхээр явжээ.
1. БНХАУ-ын дарга Си Жиньпинд "бараалхах".
2. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) төлөөлөгчидтэй санамж бичиг зурах
3. Синопек компанитай уулзах
4. Хятадын Үндэсний Нефтийн Корпораци (CNPC)-тэй тус бүр уулзахаар хөрш улсруу морджээ.
1-р зорилгын тухайд юуны талаар ярилцан бараалхсныг түүнийг ирэхээр өөрөөс нь асууцгаая.
2-р зорилгын тухайд БХАТИХ-тай өмнөх он жилүүдэд санамж бичгүүд байгуулж байсан бөгөөд хоёр орон хууль хэрхэн тогтоох чиглэлээр санал, мэдээлэл солих чиглэлтэй гэжээ. Энэ удаагийн санамж бичгээрээ БАЙНГЫН МЕХАНИЗМийг үүсгэнэ гэжээ. Энэ талаар түүнээс асууцгаая.
3-р зорилго буюу Синопек компанитай НҮҮРС ХИЙЖҮҮЛЭХ ҮЙЛДВЭР байгуулах талаар уулзах нь тодорхой. БНХАУ-ын дарга Си Жиньпин айлчлалаар хамтран ажиллах бичиг дээр талууд гарын үсэг зурсан. Энэхүү төслийн санхүүжүүлэгч нь БНХАУ-ын ХОПУ хөрөнгө оруулалтын групп бөгөөд энэ сан нь Монгол улсад төмөр зам барих төслийн мөн нэг санхүүжүүлэгч билээ.
4-р зорилго буюу CNPC компанитай ГАЗРЫН ТОС ОЛБОРЛОХ гэрээ байгуулсан. Газрын тосны шинэ хуулиар "газрын тос" гэдэг ойлголтыг тун өргөн хүрээнд авч үздэг болсон тул яг аль газрын тосны хэлбэрийг олборлох талаар ярилцсныг УИХ-ын даргаас асуувал зохилтой! http://enkhboldz.parliament.mn/news/times/categories/195/pages/16490
(6 photos)
1,054 people reached

 

Сакуражима галт уул сэргэж байна

October 25, 2014
Сакуражима галт уул сэргэж байна
2014-10-24
Хэдэн хоногийн өмнө та бүхэнд профессор Фүжий Японы Сакуражима галт уул дэлбэрвэл 50 км цаадах Сендай АЦС болон бусад АЦС-ууд маш ноцтой байдалд орох талаар анхааруулсан тухай мэдээ хүргэсэн билээ. Өчигдөр 2014-10-24нд Сакуражима галт уул идэвхижижээ. Үнэнийг, байгалийг үгүйсгэж амьдарч болох ч, үгүйсгэгчид мөхөх заяатайгаа ухаардаггүй нь харамсалтай. http://youtu.be/4N5EMr6luKY
1,328 people reached

Зориудын тархи угаалт буюу Рио Тинто компаний хувь заяаг

October 24, 2014
Зориудын тархи угаалт буюу Рио Тинто компаний хувь заяаг БНХАУ-ын төрийн өмчит ЧИНАЛКО (CHINALCO) компани шийддэг.
2014-10-24
Дэлхийн уул уурхайн компаниудын газрын зургийг өөрчилж болзошгүй нэгэн мэдээ хэдхэн хоногийн өмнө дэгдээд өнгөрлөө. Их гарын тоглогч Гленкор Экстрата (Glencore Xstrata) нь БНХАУ-ын төрийн өмчит Чиналко компанид Рио Тинто компанитай нэгдэх сонирхлоо илэрхийлжээ. Рио Тинтогийн хувь заяаг шийдэх асуудалын талаар ярихад Чиналко ямар хамаатай вэ гэж үү?
Учир нь Чиналко нь Рио Тинтогийн хувьцааны 9,8% эзэмшдэг хамгийн том хувьцаа эзэмшигч нь юм. Чиналко компани нь олон охин компанитай бөгөөд тэдгээрийн нэг нь бид бүхний сайн мэдэх, монголчууд зээл авч, өрөндөө нүүрсээ нийлүүлж буй ЧАЛКО компани (Chalco) билээ.
Рио Тинто нь Гленкор Экстрататай нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн бол нөгөө тал 2015 онд нийлэх санлаа дахин Чиналкод тавина хэмээжээ.
Уул уурхай зогсонги байдалд орсон нь монголчуудын өөрсдийн буруу, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явууллаа, монголчуудаас болж гэрээ хэлэлцээр удааширч, сунжирлаа гэх мэтээр зориудын тархи угаалтаас сэрэмжилж, бодит фактуудыг харцгаахыг уриалж байна. http://www.riotinto.com/annualreport2012/governance/shareholder_information.html, http://www.bloomberg.com/news/2014-10-06/glencore-said-to-lay-groundwork-for-potential-rio-merger.html
1,161 people reached

 

Хэдэн замаар Монголын баялаг урсах вэ?

October 23, 2014
Хэдэн замаар Монголын баялаг урсах вэ?
2014-10-23
Өнөөдөр цацагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын Тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санлын томъёолол" гэх бичигт Монгол улсаас хоёр хөршрүүгээ тавих ашигт малтмал зөөх төмөр замын 6 цариг, дотооддоо тавих 1 царигийн талаар бичжээ.
Царигийг жагсаавал:
--БНХАУ-руу
1. Таван толгой-Гашуун Сухайт
2. Сайншанд-Ханги
3. Хөөт - Бичигт
4. Нарийн сухайт - Шивээхүрэн
5. Хөөт - Нөмрөг
--ОХУ-руу
6.Арц суурь - Эрдэнэт

ГЭВЧ! Олон янзын эх сурвалжийн олон тооны зургуудыг харахад ирээдүйд Монгол улс хэрхэхийг тааварлахад төвөгтэй болжээ.
(9 photos)

БНХАУ-ын цөмийн хаягдлын агуулах барих 66 жилийн төлөвлөгөө

October 23, 2014 · Edited
БНХАУ-ын цөмийн хаягдлын агуулах барих 66 жилийн төлөвлөгөө
2014-10-23
1984 онд Баруун Германы цөмийн хаягдлыг худалдан авч, Өвөр Монголын Баяннуур нутагт хадгалах санал гаргасан, энэхүү мэдээг сонссон Монгол оюутнууд эсэргүүцэн жагсч, цэргийн хүчээр тэднийг дарснаас хойш 30 жил өнгөрсөн хэдий ч БНХАУ-ын цөмийн хаягдалын агуулах барих төсөл цааш хэрэгжсээр байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар 2050 онд Монгол улсын хилээс холгүй, Лоп Нуур, Ээжийн Гол нутгуудын хооронд орших Бэйшан говийн бүсэд БНХАУ-ын өндөр идэвхит цөмийн хаягдал байршуулах газрыг тогтоон 2050 онд агуулахаа бэлэн болгохоор төлөвлөн, ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 66 жил энэхүү төсөл нь үргэлжилэх ажээ.
Манай Монгол улсын ураны орд газар байрлах Дорнод аймагт энэхүү төслийг хэрэгжүүлэгч China National Nuclear Corporation болон бусад БНХАУ-ын төрийн өмчит компаниуд лиценз эзэмшин, гадны хүнийг оруулахгүй, уурхай ажиллуулдаг талаар 2012 онд мөн мэдээллэж байсан билээ. http://pbnc2014.org/plan_present/4_Chen_Progress%20of%20HLWD%20and%20planning%20in%20China-Liang%20CHEN-final.pdf
(4 photos)
2,143 people reached

 

Монгол нутгийг цөмийн хаягдалын цэг болгох хүсэл 30 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү?

October 22, 2014 · Edited
Монгол нутгийг цөмийн хаягдалын цэг болгох хүсэл 30 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү? (түүнээс ч урт байх магадлал өндөр!)
2014-10-22
Цөмийн аюулт хаягдлыг хаана булшлах вэ гэдэг толгойн өвчин цөмийн технологи үүссэн тэр өдрөөс хойш байсаар байгаа шийдэгдээгүй асуудал. АНУ, Солонгос, Тайвань, Япон зэрэг улсуудын цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барихаар төлөвлөгдөж буй талаар яригдан шуугиан дэгдээсэн он бол 2011.
Өргөн уудам нутаг, хүн ам бага гэсэн хоёр үзүүлэлт нь цөмийн технологийн салбарынхны хувьд аюулт хаягдлаа булахад нэн таатай газар гэсэн сэтгэгдлийг мөнхөд төрүүлсээр ирснийг доор өгүүлэгдэх түүх батална.
Одоогоос 30 жилийн өмнө 1984 онд БНХАУ нь Өвөр Монголын Говь нутагт цөмийн хаягдлын агуулах барих санаачлагыг тухайн үеийн Баруун Германы цөмийн реактор барьдаг Крафтверк Үнион (KWU буюу Kraftwerk Union/ Цахилгаан Станц Нэгдэл) компанид гаргаж, хоёр тал тохиролцсон талаар дэлхий нийтээрээ шуугиж байжээ.
Тухайн үед Сименс болон АЭГ (Siemens, AEG) компаниудын охин компани байсан Крафтверк Үнион нь цөмийн реактор барьдаг ба 1984 онд БНХАУ-ын Сунан хотод 6 тэрбум Дойч Маркын өртөг бүхийн цөмийн реактор барихаар ярилцаж байжээ. Гэвч Хятад улс нь АЦС-ын төлбөрийг мөнгөөр бус өөр хэлбэрээр төлөхийг санал болгов: байгалийн уран нийлүүлэх, мөн Монгол, Өвөр Монголыг хамарсан Говийн бүсэд цөмийн хаягдлын агуулах барьж, түүндээ Баруун Германы цөмийн хаягдлыг мөнхөд хадгалах санал гаргасан байна.
1984 онд яригдсан энэхүү ярианы дагуу 2000 он хүртэл (16 жилийн турш) 1000 хүртэлх тонны цөмийн хаягдал авах боломжтой, 1 тонн тутмыг 1500 ам.доллараар худалдан авч болох тухай БНХАУ-ын тал санал болгосон гэж 1987 онд Баруун Германы Шпигель (Der Speigel) сэтгүүл бичиж байжээ.
Гэвч энэхүү мэдээ цацагдаж эхэлсэн даруй БНХАУ болон Крафтверк Үнион компани хоёул дээрх мэдээг үгүйсгэжээ. Дэлхий даяар шуугиулсан мэдээг сонссон Монгол оюутнууд 1987 оны 7 сард Хөх Хотод цөмийн хаягдлыг эсэргүүцэж жагсаал хийснийг Өвөр Монголын Армийн генерал Цай Инг (Tsai Ying) хүч хэрэглэн дарсан талаар зарим эх сурвалж мэдээллэсэн байна.
2011 онд Крафтверк Үнион компанийг Францын АРЕВА компанид 1,62 тэрбум еврогоор заржээ.
Монгол үндэстний өргөн уудам нутаг, хүн ам багатай гэсэн хоёр чухаг үзүүлэлт нь цөмийн салбарынхны хүслийг мөнхөд татсаар байх нь 30 жилийн өмнөх энэ яриа гэрчилнэ.
МОНГОЛ НУТГИЙГ ЦӨМИЙН ХАЯГДАЛЫН ЦЭГ БОЛГОХЫГ САНААРХАГЧИДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЦГЭЭЕ!
http://magazin.spiegel.de/EpubDelivery/spiegel/pdf/13525159
(5 photos)
2,517 people reached

 

Автомашины зам цахилгаан үйлдвэрлэх ирээдүй ойртсоор

October 21, 2014 · Edited
Автомашины зам цахилгаан үйлдвэрлэх ирээдүй ойртсоор
2014-10-21
Гурван хоногийн дараа 10 сарын 24-нд Холланд улсын Амстардам хотын ойролцоо нарны хавтантай анхны дугуйн зам баригдан дуусч, 11 сард нээлтээ хийх гэж байна. 70м урт дугуйн замд суурилуулсан нарны хавтан нь 3 айлыг цахилгаанаар хангана гэж тооцоолжээ. Төслийг хэрэгжүүлж буй компани ирээдүйд автомашины бетон замд нарын хавтанг суурилуулж, цахилгааныг нь уг замаар явж буй цахилгаан автомашин, дугуйг цэнэглэхэд ашиглахаар тооцоолж байна. (мэдээг засварлав) http://www.spiegel.de/reise/aktuell/solarradweg-in-den-niederlanden-solarzellen-unter-den-reifen-a-998080.html
(4 photos)
9,620 people reached

БНХАУ цөмийн зэвсэгээ анх туршисны 50 жил ---

October 19, 2014 · Edited
БНХАУ цөмийн зэвсэгээ анх туршисны 50 жил ---

Одоогоос 50 жилийн өмнө 1964.10.16-нд БНХАУ нь Шинжианы Өөртөө Засах Орны Баянгол аймгийн Лоп Нуур гэдэг газар цөмийн зэвсгээ туршижээ. 1996.07.29 хүртэл гадаргуу дээр болон газрын гүнд нийтдээ 45 туршилт хийсэн байна. Тухайн үед туршилтын талбар дээр ажиллаж байсан цэргүүд юуны туршилт хийж байгааг мэдээгүй гэж өнөөдөр өгүүлэв. Цөмийн зэвсгийн туршилт нь үргэлжид үндэстний цөөнх эсвэл хүч сул улсын нутаг дэвсгэр дээр явагддаг жишгээр Баянгол аймаг нь Монгол, Уйгур, Тохиари зэрэг олон үндэстний нутаг байжээ. 2008 оноос БНХАУ цөмийн зэвсгийн туршилтанд оролцсон ажилчид, цэргүүдэд тэтгэвэр олгож эхэлсэн ч, нутгийн оршин суугчдад өнөөг хүртэл ямар нэгэн тусламж үзүүлээгүй байна. http://www.ctbto.org/specials/testing-times/16-october-1964-first-chinese-nuclear-test/, http://timesofindia.indiatimes.com/world/china/China-reveals-how-it-secretly-tested-first-nuclear-bomb/articleshow/44870537.cms
1,594 people reached

Япончуудыг сэрүүн зүүднээсээ сэрэхийг уриаллаа

October 19, 2014 · Edited ·
Япончуудыг сэрүүн зүүднээсээ сэрэхийг уриаллаа
2014-10-18
Токиогийн Их Сургуулийн профессор асан, галт уул судлаач Тошицугу Фүжий нь Японы Засгийн Газар, Цөмийн Удирдлагын Газарын албатууд аюулыг үгүйсгэж буйг буруушаав. Тэд Сакуражима галт уулаас 50 км цаана орших Сендай цөмийн 2 реактор нь ирэх 30 жилдээ аюулгүй ажиллана гэжээ. Гэвч профессор Тошицугу Фүжий галт уул идэвхижихийг 30,40 жилийн өмнөөс мэдэх ямар ч боломжгүй, хамгийн ихдээ хэдэн цаг, хэдхэн өдрийн өмнө л мэдэх боломжтой, хэзээ идэвхижихийг хэн ч урьдчилан таах аргагүй гэв. 90,000 жилийн өмнө дэлбэрсэн Сакуражима галт уулын лава 145км хүртэл урссаныг судалгаагаар тогтоосон ба 50км цаадах АЦС-ууд лаванд өртөх магадлалтай. Мөн галт уулын ихээхэн хэмжээний үнс орчин тойрноор цацагдан, газар унах үнс 10см хүртэл зузаан байх ба машин тэрэг явахын аргагүй болно, холбоо цахилгаан зэрэг бусад утас сүлжээг ч ажиллагаагүй болгоно, Японы баруун эргийн АЦС-ууд ч мөн өртөх магадлалтай гэлээ. http://www.japantimes.co.jp/…/reactor-safety-near-japans-…/…
4,228 people reached

Казахстан улс хоёр том нууцтай.

October 17, 2014 · Edited
Казахстан улс хоёр том нууцтай. Нэг дэх нууц нь ЗХУ-ын цөмийн зэвсгийн туршилтын Семипалатинскийн полигон буюу цемийн туршилтын туулай болж байсан түүх. Хоёр дахь нууц нь бол дээрхээс үүдэж эмгэг, согогтой, харахын аргагүй гажигтай хүүхдүүд өнөөдрийг хүртэл төрсөөр буй нууц. Тэднийг хэн ч хайхардаггүй, тэдний талаар огт ярьдаггүй. Зовж шаналж буй Казахчуудад Орос Улс тусалж дэмжих нь битгий хэл, АЦС барьж улам нэрмэсэн хэвээр... http://news.nur.kz/264212.html
(9 photos)
8,960 people reached

Арева-Монгол” компанийн Терри --

October 16, 2014
“Арева-Монгол” компанийн Терри --
...Франц улсын хөрөнгө оруулалт бүхий “Арева Монгол” компанийн захи­рал Терри гэдэг нөхөр бий.Энэ хүн барилгын инженер мэргэжилтэй ч Монгол тө­рийн эрхмүүдтэй ураны хайгуулын талаар яриад сууж байдаг...Франц улсын иргэн Терри хэмээх энэ эрхэм Казахстан улсад ажиллаж байсан...Терри 70-80 мянган ам.долларын цалин авдаг. Үүнээс Их тэнгэрт найман сая төгрөгийн байр (Но­мин­гийнх гэж байсан) тү­рээсэлж сууна. Жо­лооч, тогооч, гэрийн үйлч­лэгч­тэй. ...Жилдээ 5-6 удаа Франц улс руу дээд зэрэглэлийн суудлаар ниснэ. Энэ бүх зардал Францаас гарч байгаа мэт боловч Монгол Улсын өр болон үлдэнэ. Барилгын инженер Терри Монгол Улсын Их хурлын гишүүдийг үл тоомсорлон харьцана. Тэр ч бүү хэл Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргыг өрөөнд нь зандарч, загнаж байх жи­шээтэй. ...“Арева Монгол” ком­панийн орон нутгийн монгол ажилтнууд 450 мянган төгрөгийн цалин авдаг. Харин Франц улсаас ирсэн дадлагын оюутан 3000 ам.долларын цалин аваад буцаж байх...http://www.sonin.mn/news/politics-economy/33281
4,096 people reached

Австралид эрчим хүчний хувьсгал явагдаж байна.

October 16, 2014 · Edited
Австралид эрчим хүчний хувьсгал явагдаж байна.
2014-10-16
2013 оны турш Австрали улс даяар фотоволтайк буюу нарын үүсгүүр хавтанг 200,000 удаа суурилуулсан нь 10 жилийн өмнө жилд 1,000-г суурилуулсантай харьцуулахад хувьсгал явагдаж байна гэлтэй. Нүүрс, уран зэрэг бохир эрчим хүч экспортлогч энэ орны иргэдийн дунд судалгаа явуулахад ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨР ХЭТ ӨНДӨР УЧИР 60% НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ, хоцордог гэж хариулжээ. Тиймээс судалгаанд хамрагдсан иргэдийн 90% нь хямд өртөг бүхий альтернатив эрчим хүчрүү, жишээ нь нарны, шилжих бодолтой байгаа талаар судалгаа явуулсан Эрнст энд Янг компани мэдээллэсэн байна. Нарнаас гарган авах цахилгааны үнэ өнөөдөр ватт тутамдаа 74 цент байгаа ба ирэх 10 жилд 4 цент хүртлээ буурах төлөвтэй байна гэв. Энэ нь нүүрс, хий зэргээс гарган авах цахилгааны үнээс хэд дахин бага байгааг хавсаргасан графикаас харж болно. http://www.abc.net.au/news/2014-10-13/1-in-8-australians-cant-pay-electricity-bill/5805886, http://www.treehugger.com/renewable-energy/9-out-10-australian-households-are-considering-switching-solar-power.html
(4 photos)
 
752 people reached

Та оньсого таагаарай: ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ АШИГЛАХЫГ

October 15, 2014 · Edited
Та оньсого таагаарай: ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ АШИГЛАХЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ТҮВШИНДЭЭ ХОРИГЛОСОН ДЭЛХИЙН ЦОРЫН ГАНЦ ОРОН БАЙДАГ, тэр хаанах вэ?
Моцарт, Сисигийн эх орон Австрид одоогоос 36 жилийн өмнө дэлхийн түүхэнд бичигдэх нэгэн явдал болсныг та мэдэх үү?
Удахгүй 11 сарын 5 болно. 1978 оны энэ өдөр Австри даяар олон нийтийн санал асуулга явагджээ. Тухайн үед баригдаж дуусаад байсан Цвэнтэндорф АЦС-ыг ашиглах уу, эс ашиглах уу? гэсэн асуултанд 50.5% АШИГЛАХГҮЙ гэж хариулжээ. Атомын цахилгаан станцын эсрэг тэмцэл олон жил хүчтэй явагдсны үр дүнд ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БАГЦДАА 1978 онд багтаажээ (Atomsperrgesetz). Уг хууль ерөнхий 5 зарчимыг агуулдаг : 1. Австри улсын нутаг дэвсгэр дээр цөмийн зэвсэг үйлдвэрлэх, хадгалах, турших, тээвэрлэх хориотой. 2. Австри улсын нутаг дэвсгэр дээр АЦС барих хориотой, нэгэнт баригдсан бол тэрхүү станцыг ажиллуулах хориотой. (Баригдаж эхэлж байсан станцууд өнөөдөр бүгд музей.) 3. Австри улсын нутаг дэвсгэр дээгүүр цөмийн задралын ямар ч материалыг тээвэрлэж болохгүй. ( ганц нэг онцгой тохиолдлыг нарийн зааж өгсөн) 4. Хэрэв хаа нэгтэй атомын осол болж Австри улсын нутаг дэвсгэр дээр байгаа хүн осолд өртөн хохирвол түүний хохирлыг барагдуулах, ослыг үүсгэгчээс хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна. 5. Хохирлыг барагдуулах үүргийг муж улс бүрийн засгийн газар хариуцна. БИД АВСТРИЧУУДААС ЮУГААР ДУТАХ ВЭ? МОНГОЛ ЭХ ОРНОО ЭЛДЭВ АЮУЛААС ДОР БҮРНЭЭ ХАМГААЛЦГААЯ! https://www.nachhaltigkeit.at/home/services/nachrichten/35-jahre-„atomkraft-–-nein-danke“
(5 photos)
 
2,753 people reached

 

2 минутанд 70% цэнэглэгдэж, 20 жил

October 14, 2014 · Edited
2 минутанд 70% цэнэглэгдэж, 20 жил турш ашиглагдах боломжтой баттерей зохион бүтээжээ.
2014-09-13
Эрчим хүчний шинэ эринрүү бид улам бүр алхаж байна. Уран, нүүрс, газрын тос зэрэг фоссиль шатамхай эсвэл хэдэн үеэр нь устгаж сөнөөдөг материалаас эрчим хүчээ гаргаж авдаг, түүн дээрээ эдийн засгаа суурилуулан цогцлоодог эрин үе төгсөх цаг хугацаа ойртсоор. Үүнээс өөр гарцгүй хэмээн сургааль номлолоо айлдах хүмүүс хүн төрөлхтөний суу оюун ухаан, танин мэдэх чадварыг басамжилан доромжилж буй нь хэнд ч ил.
Сингапур улсын Наняанг Технологийн Их Сургуулийн судалгааны баг литиум-ион баттерейн дараагийн түвшиний баттерейг зохион бүтээжээ. Энэхүү баттерей нь 2 минутын дотор 70% цэнэглэгдэх боломжтой, 20 жилийн настай хэмээн судалгааны баг мэдээллэжээ. 2017 он гэхэд шинэ төрлийн баттерейг зах зээлд нэвтрүүлэх зорилготой гэнэ. Эрчим хүчний бохир, аюултай үүсгүүрээс татгалзах эрин айсуй! Энэ бол зөвхөн эхлэл. Таны оюун ухаан шинэ эринд бэлэн үү? http://www.sciencedaily.com/releases/2014/10/141013090449.htm (мэдээг засварлав)
 
2,267 people reached

Өмнөд Солонгосын иргэд АЦС барихыг хүчтэй эсэргүүцэж байна

October 14, 2014 · Edited
Өмнөд Солонгосын иргэд АЦС барихыг хүчтэй эсэргүүцэж байна.
2014-10-09
Өмнөд Солонгосын Самчеок хотод АЦС барихаар 2012 онд засгийн газраас шийдвэр гаргасан нь хотын оршин суугчдын ихээхэн эсэргүүцэлтэй тулсан бөгөөд 2014.10.09-нд олон нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгын ирц 67% байсан ба нийт санлын 85% нь хотдоо АЦС бариулахгүй гэдэг сонголтыг хийжээ. Хотын Анти Нүклеар хөдөлгөөнийг тэргүүлж буй уг хотын дарга Ким Янг-Хо нь Солонгосын засгийн газар ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрч, ард иргэдийн дуу хоолойг сонсох, ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй нутгийн оршин суугчдын санлыг авдаг байхыг шаардаж байгаа аж. http://english.hani.co.kr/arti/english_edition/e_national/659321.html
1,371 people reached

Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдээс

October 13, 2014
Мөн гадаадад амьдарч буй монгол иргэдээс бие даагч гишүүдээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт захидал ирүүлжээ.
Бие даагчид Оюутолгойн хууль бус асуудлаар дуугарна гэв http://www.medee.mn/main.php?eid=53487
Photo: Бие даагчид Оюутолгойн хууль бус асуудлаар дуугарна гэв http://www.medee.mn/main.php?eid=53487
1,393 people reached

Энэтхэгийн Андра Прадеш муж энэ

October 12, 2014 · Edited
Энэтхэгийн Андра Прадеш муж энэ мөчид мөн Хүдүд хүчтэй хар салхид өртөөд байгаа бөгөөд өнөөдрийн мэдээгээр 3 хүн нас баржээ. Андра Прадеш мужийн нутаг дэвсгэр дээр Мадрас АЦС, Индира Гандигийн нэрэмжит судалгааны цөмийн реактор зэргүүд байдаг бөгөөд шинээр Коввада АЦС барихаар эрчимтэй яригдаж буй нутаг билээ. http://www.thehindu.com/news/national/andhra-pradesh/kovvada-nuclear-power-plant-may-take-off-soon/article6108468.ece
997 people reached

Газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүдийг улаанаар,

October 12, 2014
Газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүдийг улаанаар, АЦС-ыг цэнхэр цэгээр тэмдэглэжээ. Эх дэлхийн хаана та амьдардаг вэ?
Photo: Газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүдийг улаанаар, АЦС-ыг цэнхэр цэгээр тэмдэглэжээ. Эх дэлхийн хаана та амьдардаг вэ?
1,236 people reached

Өмнөд Солонгос улс 14,176 кг сакег АЦС

October 12, 2014
Өмнөд Солонгос улс 14,176 кг сакег АЦС нь сүйрч хордсон Фукушима аймгаас импортолсон талаар мэдээллэжээ. Саке нь Япон улсаас хамгийн ихээр импортолдог бараануудын 3-т жагсдаг байна. Гэвч сакены гол орц усны цацраг идэвхижилийг шалгахгүй байгаад сэтгэл түгшиж буйгаа оппозиц намын хуульч Ли Мок Хэ хэлжээ. Өмнөд Солонгос нь 2011 оны 1 сараас 2014 оны 7 сарын хооронд зөвхөн Фукушима аймгаас 250тн хүнсний бэлэн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд хяналт шалгалт сул байгаа ажээ. http://koreajoongangdaily.joins.com/news/article/article.aspx?aid=2994718
249 people reached

Вонгфонг хар салхи Японд ирлээ.

October 12, 2014 · Edited
Вонгфонг хар салхи Японд ирлээ. Энэхүү тайфүн нь Фукушима болон бусад АЦС-ыг дайрч өнгөрнө. http://reut.rs/1EH9PY7
598 people reached

Германы, одоогоор зогсоосон байгаа Брүнсбютель АЦС-ын

October 12, 2014 · Edited
Германы, одоогоор зогсоосон байгаа Брүнсбютель АЦС-ын (AKW Brunsbuettel) газрын доор хадгалагдаж буй цөмийн хаягдал, шаар агуулсан 631 торхны 355-ыг тусгай камераар шалгахад 102 торх нь маш ноцтой гэмтэж, эвдэрсэн нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл шалгасан торх бүрийн 1/3 нь эвдэрсэн байна. Шалгалтанд илэрсэн торхны гол гэмтэлүүд нь 1. Торхны хана зэвэрч шүүрсэн, 2. Торхон доторх маш хорт, аюулт шаар гадагшилсан, 3. Торхны таг суларч, онгойсон гэжээ. АЦС-ын ажилчидад, нутгийн оршин суугчидад ямар ч аюулгүй хэмээн АЦС-ыг ажиллуулдаг Ваттенфалл компани хууран мэхэлж байна. http://www.spiegel.de/wissenschaft/technik/atomkraft-im-akw-brunsbuettel-ist-jedes-dritte-fass-kaputt-a-996368.html,http://www.ndr.de/nachrichten/schleswig-holstein/Rostfaesser-ohne-Ende-im-AKW-Brunsbuettel,akwbrunsbuettel112.html
(5 photos)
1,780 people reached