Tuesday, February 24, 2015

Монгол нутгийг цөмийн хаягдалын цэг болгох хүсэл 30 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү?

October 22, 2014 · Edited
Монгол нутгийг цөмийн хаягдалын цэг болгох хүсэл 30 жилийн түүхтэй гэвэл та итгэх үү? (түүнээс ч урт байх магадлал өндөр!)
2014-10-22
Цөмийн аюулт хаягдлыг хаана булшлах вэ гэдэг толгойн өвчин цөмийн технологи үүссэн тэр өдрөөс хойш байсаар байгаа шийдэгдээгүй асуудал. АНУ, Солонгос, Тайвань, Япон зэрэг улсуудын цөмийн хаягдлын эцсийн агуулах Монгол улсад барихаар төлөвлөгдөж буй талаар яригдан шуугиан дэгдээсэн он бол 2011.
Өргөн уудам нутаг, хүн ам бага гэсэн хоёр үзүүлэлт нь цөмийн технологийн салбарынхны хувьд аюулт хаягдлаа булахад нэн таатай газар гэсэн сэтгэгдлийг мөнхөд төрүүлсээр ирснийг доор өгүүлэгдэх түүх батална.
Одоогоос 30 жилийн өмнө 1984 онд БНХАУ нь Өвөр Монголын Говь нутагт цөмийн хаягдлын агуулах барих санаачлагыг тухайн үеийн Баруун Германы цөмийн реактор барьдаг Крафтверк Үнион (KWU буюу Kraftwerk Union/ Цахилгаан Станц Нэгдэл) компанид гаргаж, хоёр тал тохиролцсон талаар дэлхий нийтээрээ шуугиж байжээ.
Тухайн үед Сименс болон АЭГ (Siemens, AEG) компаниудын охин компани байсан Крафтверк Үнион нь цөмийн реактор барьдаг ба 1984 онд БНХАУ-ын Сунан хотод 6 тэрбум Дойч Маркын өртөг бүхийн цөмийн реактор барихаар ярилцаж байжээ. Гэвч Хятад улс нь АЦС-ын төлбөрийг мөнгөөр бус өөр хэлбэрээр төлөхийг санал болгов: байгалийн уран нийлүүлэх, мөн Монгол, Өвөр Монголыг хамарсан Говийн бүсэд цөмийн хаягдлын агуулах барьж, түүндээ Баруун Германы цөмийн хаягдлыг мөнхөд хадгалах санал гаргасан байна.
1984 онд яригдсан энэхүү ярианы дагуу 2000 он хүртэл (16 жилийн турш) 1000 хүртэлх тонны цөмийн хаягдал авах боломжтой, 1 тонн тутмыг 1500 ам.доллараар худалдан авч болох тухай БНХАУ-ын тал санал болгосон гэж 1987 онд Баруун Германы Шпигель (Der Speigel) сэтгүүл бичиж байжээ.
Гэвч энэхүү мэдээ цацагдаж эхэлсэн даруй БНХАУ болон Крафтверк Үнион компани хоёул дээрх мэдээг үгүйсгэжээ. Дэлхий даяар шуугиулсан мэдээг сонссон Монгол оюутнууд 1987 оны 7 сард Хөх Хотод цөмийн хаягдлыг эсэргүүцэж жагсаал хийснийг Өвөр Монголын Армийн генерал Цай Инг (Tsai Ying) хүч хэрэглэн дарсан талаар зарим эх сурвалж мэдээллэсэн байна.
2011 онд Крафтверк Үнион компанийг Францын АРЕВА компанид 1,62 тэрбум еврогоор заржээ.
Монгол үндэстний өргөн уудам нутаг, хүн ам багатай гэсэн хоёр чухаг үзүүлэлт нь цөмийн салбарынхны хүслийг мөнхөд татсаар байх нь 30 жилийн өмнөх энэ яриа гэрчилнэ.
МОНГОЛ НУТГИЙГ ЦӨМИЙН ХАЯГДАЛЫН ЦЭГ БОЛГОХЫГ САНААРХАГЧИДТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЦГЭЭЕ!
http://magazin.spiegel.de/EpubDelivery/spiegel/pdf/13525159
(5 photos)
2,517 people reached

 

No comments:

Post a Comment