Tuesday, February 24, 2015

Ерөнхий сайд Алтанхуягийн хэлсэн үгийг шинжихүй

Ерөнхий сайд Алтанхуягийн хэлсэн үгийг шинжихүй
2014-09-08
Өнөөдрийн 21 цагт МУ-ын ЕС Алтанхуяг үг хэлжээ (http://politics.news.mn/content/188836.shtml). Түүний хэлсэн үгийн 2 хэсгийг факттай тулган, шинжилцгээе. Тайлбарыг хэлсэн үгийн ард бичив.
1. ЕС Алтанхуяг "Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол ...ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурванч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ." гэжээ --> МАК ХХК-д харъяалагдах энэхүү 3 нүүрсний цахилгаан станц нь Адуунчулуун, Нарийнсухайт, Эрдэнэцогтод тус тус байрлах бөгөөд тус компаний ерөнхийлөгч Нямтайшир нь цахилгаанаа БНХАУ-д экспортлох гэж буйгаа ярилцлагатаа хэлжээ. Тэрбээр “Энэ удаагийн хэлэлцээрт түлхүүр өгөх нөхцөлөөр хамтарч ажиллана. Үйлдвэрийн инженер, тоног төхөөрөмжөөр хангах, барилга байгууламжийг нөгөө тал [Харбины олон улсын эрчим хүчний компани] бариад, цахилгаан станцыг манайд хүлээлгэж өгөх юм. Төслийг бүхлээр нь Хятадын компани гүйцэтгэж байгаа учраас, олон улсын зарчмын дагуу экспортын санхүүжилтэнд бүрэн хамрагдаж боломжтой" гэжээ.
2. ЕС Алтанхуяг "Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ." гэжээ --> Өмнөговь аймагийн Хүрмэн суманд БНХАУ-тай хамтран нүүрс хийжүүлэх үйлдвэр барих гэрээ саяны айлчлалаар хийгдсэн бөгөөд гарган авах хийн 95%-ийг БНХАУ-д экспортлох гэж буйгаа Уул уурхайн яамны дэд сайд Эрдэнэбулган South China Daily Post сонины 2014.08.27-ны дугаарт ярьсан. Нүүрсний давхаргын метан хийг үйлдвэрлэхэд ус маш ихээр шаардлагатай. Жишээлбэл Австрали улсын нүүрсний хийн 4 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахад нийлээд 1,500 гигалитр ус (1 гигалитр= 1,000,000,000 литр) хэрэгтэй гэсэн судалгаа байна.
3. Эцэст нь ЕС Алтанхуяг дээрх нүүрс олборлолтоос үүдэн гарах цацрагийн хор хөнөөл, усгүй болох, цөлжих асуудлаар яагаад дуугарсангүй вэ? Нүүрсний давхаргын метан хийн "хайгуулын ажлын гэрээ байгуулах 21 хүсэлт байсан аж. Үүний 17 нь уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, олборлох" бөгөөд "улсын хэмжээнд 31.12 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын лиценз олгох аж. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 19.89 хувь" болох талаар яагаад дуугарсангүй вэ? http://www.ord.mn/index.php?newsid=3126
(4 photos)
5,222 people reached

 

No comments:

Post a Comment