Tuesday, February 24, 2015

Уух усныхаа талаар бодох цаг ирсэн!

September 19, 2014 · Edited
Уух усныхаа талаар бодох цаг ирсэн!
1. Монгол улсын усны нөөцийн 2% гүний, 98% гадаргын ус бүрдүүлдэг гэдгийг мэдэх үү? Говьд ажиллаж байгаа, ирээдүйд төлөвлөгдсөн уурхайнууд бүгд гүний ус ашиглах тооцоололтой байдаг. АЦС-ыг дурьдаад ч хэрэггүй. Элсэн цөлд АЦС байхыг харсан уу? Шар нунтаг гэж дэмийрэх нь бас ямар зорилготойн шинж вэ?
2. 2015 оноос Галба Өөш Долоод говийн сав газрын усны нөөцийн 84%-ийг зөвхөн уул уурхай ашиглах нь. Өмнө нь ийм хэмжээг мал аж ахуйдаа хэрэглэж байлаа. Усгүй болсон малчид маань хаачих вэ? Нутаг усаасаа дайжих болсон малчид УБ-д ирэхэд бүү нүд үзүүрлэ, бүү элдэвээр хэл. Мөн УБ-гийн хорт утаа бол та бүхний сонгуулиар буруу хүнээ төрд илгээдэгийн л гай. Одоо болих цаг нь болсон.
3. Усгүй болсон нутагтаа үлдсэн малчид болон уул уурхайн хооронд усны төлөөх сөргөөлдөөн гарах нь зайлшгүй боллоо гэдгийг Азийн Хөгжлийн Банк судалгаандаа дурьджээ. Угаасаа өдөр болгон л тийм мэдээ ирж байна. Цөлжилт тэлэх нь ойлгомжтой.
4. БНХАУ-руу түүхий эдээ экспортолдог уурхайнууд, БНХАУ-ыг эрчим хүчээр хангах ирээдүйн нүүрсний цахилгаан станцууд, нүүрс хийжүүлэх үйлдвэрүүд, байгалийн хий, газрын тос, занрын үйлдвэрүүдийг бүгдийг гүний усаар хангаж чадахгүй нь мэдээж учир, 540 км урт Хэрлэн-Говь, 740 км урт Орхон-Говь зэрэг ус тээвэрлэх хоолой татах төлөвлөгөөтэй байна.
5. Улаанбаатар ч ялгаагүй, 2015 оны эхээр гадаргын усаар бүрэн хангаж чадахгүй учир, гүний усруу шилжих, 2021 оноос гүний усны хомсдолд орох учир, Туул-Улаанбаатар шугам хоолой тавих төлөвлөгөөтэй байна.
6. Улаанбаатарын ундны усыг 150 жил хэрхэн хангах уу гэдэг л асуудал яригдаж байна, Говийн уурхайнуудыг 37-59 жил усаар хэрхэн хангах уу гэдэг л асуудал яригдаж байна. Түүнээс цааш тэгээд яах вэ? Усгүй болох цагт хөгжил гэж хэдэн байшингаас, мөнгө гэх цааснаас, уурхайн нүхээс аврал эрэх үү?
(8 photos)

No comments:

Post a Comment