Tuesday, February 24, 2015

Нүдний чинь оронд нүд болъё -

December 11, 2014 · Edited
Хятад улсад байгаль экологийн аюулаас олон хүн хорт хавдар тусаж байгаа тул уул уурхай, хортой аюултай үйлдвэрлэлүүдийг хилийн дагуу буюу хилийн цаана явуулах Хятадын засгийн газрын бодлого сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа. Түүний үр дүнд манайхан бужигналдаж, дарга нар маань урагшаа гүйлдэж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, өр зээл авах болж тэдэнд зориулж төмөр зам, тэдний банк санхүүгийн байгууллага зэргийг Монголд нутагшуулж байна.

--------------------------------------------------------------------------------------------------

Нүдний чинь оронд нүд болъё - Сүйрлийг баримтжуулагч гэрэл зурагчин Лу Гуанг (Lu Guang)

2014-12-11

БНХАУ нь уурхайнууд, химийн үйлдвэрүүд, нүүрс хийжүүлэх, нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүд, цахилгаан станцаа ихэнхийг улсынхаа хойд руу буюу Өвөр Монгол зэрэг мужуудад байгуулсан байдаг.
Монголын улс төр-бизнесийн бүлэглэл ч мөн энэ санааг манай улсад хэрэгжүүлж буй талаар бид урьд бичиж байсан. Хүн бүр түүхэн Монгол нутаг (өвөр монголыг оруулаад) нь бэлчээрийн эмзэг эко систем, усны хомсдолтой гэдгийг мэднэ.

Энэ 2014 онд ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, газрын тухай хууль зэргүүдийг өөрчилж эргэлт буцалтгүй элэг нэгт ахан дүүсийн нутаг Өвөр Монголын сүйрлийн араас Монгол улс шувтран оржээ.

Өвөр Монголын сүйрлийг Хятадын гэрэл зурагчин Лу Гуанг эртнээс баримтжуулж ирсэн. Тэрбээр бусдын харахыг хүсэхгүй байгаа тэр асуудлыг илчилж, анхааруулсаар байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн турш Лу Гуанг Өвөр Монголын Ухай, Ордос, Шилийн Гол, Хөлөн буйр, Хоолин Гол зэрэг нутгуудаар явж байгаль дэлхийн сүйрлийг баримтжуулж хадгалж үлдсэн байна.

Лу Гуанг асуудлыг ингэж өгүүлжээ: "Асар том, заримдаа Лос Анжелес хотын хэмжээ бүхий нүүрсний ил уурхайнууд Өвөр Монголд бий. Ил уурхай тоос, тоосонцор, тортог, шороо ихээр дэгдээж, хүн малыг устгаж байгаа. Өвсөн дээр тогтсон тоосонцор нь малын дотор эрхтэнг гэмтээж хонь мал ихээр өвчлөн үхэж байгаа. Эмгэг согогтой хүүхдүүд ихээр төрж, хавдартай иргэд олширсон. Дараагийн асуудал бол нүүрс хийжүүлэх үйлдвэр. Тээврийн зардлаа хэмнэхийн тулд нүүрсний ил уурхайн яг хажууд нүүрс хийжүүлэх үйлдвэрүүд ихээр барьсан бөгөөд маш их ус шаардлагатай болдог. Усгүй тал газрын гүний усыг маш ихээр ашигласан тул зарим газар гүний ус ч үгүй болсон. Энэ нутгаас малчид дүрвэх, эсвэл эсэргүүцэх хоёр л сонголттой үлджээ. Усгүй болсон нутгийн тэмцэгч малчин Мэргэнийг уурхайн машинаар дайрч алсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн. Эсвэл гол нууруудын урсац, бүтцийг өөрчилсөнөөр зарим газрууд ган, цөлжилт газар авсан. Хятадын албан тушаалтанууд байдал ямар байгааг мэдэж байгаа ч энэ талаар ярьдаггүй, хав дардаг. Би түүхэн энэ үйлийг баримтжуулж, хадгалж үлдэх ганц л зорилготой." http://www.worldpressphoto.org/lu-guang
(24 photos)
73,568 people reached

 

No comments:

Post a Comment